ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ


            ХААИС-ийн оюутнуудад эрүүл мэндийн үзлэг, эмчилгээ, анхны болон яаралтай тусламж  үйлчилгээг үзүүлж С.Заяат ажилладаг. Нэг сардаа 180-190 оюутан, жилдээ 1300-1500 гаруй оюутан, багш, ажилчид үзлэг, эмчилгээнд хамрагддаг болно. Хичээлийн жилд 1-2 удаа оюутнуудыг эрүүл мэндийн нарийн үзлэг, шинжилгээ, дархлаажуулалтад хамруулах, эрүүл мэндийн сургалт, лекцийг дотуур байрны болон бүх оюутнуудаа хамруулан ажиллаж байна. 

Сургуулийн эмч та бүхэнд доорх үйлчлгээнүүдийг үзүүлнэ. Үүнд:

  • Үзлэг
  • Эмчилгээ
  • Нөхөн сэргээх эмчилгээ /физик эмчилгээ, шарлага, бариа/
  • Уламжлалт эмчилгээ / зүү, бумба, зөгийн балан татлага, шивүүр, хануур/
  • Төрөл бүрийн аппаратан массаж
  • Цахилгаан зүү
  • Дасгал, хөдөлгөөн
  • Бүх төрлийн тариа хийх
  • Яаралтай болон анхан шатны тусламж зэргийг үзүүлж байна.

Эрүүл мэндийн даатгал

 

Оюутан та эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эдлэх болно.

  • Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ
  • Амбулаторийн үзлэг, хяналт, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ
  • Өдрийн эмчилгээ, үйлчилгээ
  • Хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ
  • Уламжлалт, сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээ
  • Өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл
  • Өрх, сум, баг, аймаг, дүүргийн амбулаторийн төрөлжсөн мэргэжлийн эмчийн бичсэн жороор олгох эмийн үнийн   хөнгөлөлт
  • Зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгсэл
  • Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх зарим сэргээн засах үйлчилгээ, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ, өдрийн эмчилгээ, оношилгоо, шинжилгээ
  • Хорт хавдрын химийн болон туяаны өдрийн эмчилгээ
  • Жирэмсний 37 долоо хоногоос өмнөх ба төрсний дараах үеийн хавсарсан эмгэгийн эмчилгээ





ХААИС Тоон мэдээлэл

  • 1
    Байгуулагдсан он : 1958

  • 2
    Суралцагчид
    • Бакалавр оюутан: 4040
    • Магистрант оюутан: 2170
    • Докторант оюутан: 180
    • Хэлний бэлтгэл:
    • Гадаад оюутан:

  • 3
    Нийт багш, ажилтнууд
    • Үндсэн багш: 391
    • Цагийн багш:
    • Ажилтнууд:294