“Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөр


         Засгийн   газар   үйл   ажиллагааны   хөтөлбөртөө   оюутнууд   суралцах хугацаандаа цагийн ажил, хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор “Орлоготой    оюутан”    хөтөлбөр    хэрэгжүүлэхээр     тусгасан.    Хөтөлбөрийг 2016-2020  онд  хэрэгжүүлэх  бөгөөд  хэрэгжилтийг  жил  бүр  дүгнэж  байх  юм.

“Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр:

  • Оюутнууд цагийн ажил, хөдөлмөр эрхлэх, ажил хөдөлмөрт бэлтгэгдэх, эзэмшиж байгаа мэргэжлээрээ дадлагажих, туршлагажих, мэргэших, төгсөөд ажлын байртай болох
  • Их, дээд сургууль, коллеж, МСҮТ, коллежууд ажлын байрны хэрэгцээ, шаардлага хангасан өндөр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх, оюутны нийгмийн асуудлыг шийдэх, сургалт, судалгааны чанарыг дээшлүүлэх
  • Ажил олгогчид цагийн ажил, оюутны хөдөлмөр эрхлэлтийн хууль, эрх зүйн зохицуулалттай болох зэрэг давуу тал бий болох юм.

Оюутнууд ажил, хөдөлмөр эрхэлж цалингаа сургалтын төлбөртөө нэмэрлэх, амьжиргаандаа зарцуулах, ажил хийж сурах, ажил, хөдөлмөрт бэлтгэгдэх боломж бүрдэнэ.

Оюутнуудыг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх, ажлын дадлага олгох, орлого нэмэгдүүлэх зорилгоор Оюутны Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Төв /ОХЭДТ/ ажиллаж байна.

Танилцуулга:

      Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд болон Боловсрол, Шинжлэх ухааны сайдын  хамтран  баталсан  Оюутны  хөдөлмөр  эрхлэлтийг  дэмжих  туршилтын дэд хөтөлбөрийн хүрээнд ХААИС-ийн ректорын 2009 оны 11-р сарын 289 тоот тушаалаар  ХААИС-ийн  Оюутны  хөдөлмөр  эрхлэлтийг  дэмжих  төв  /ОХЭДТ/  байгуулагдсан болно. ХААИС-ийн бүрэлдэхүүний сургуулиуд дээр ОХЭДТөвүүд ажиллаж байна. ОХЭДТ-ийн үйл ажиллагааг сургуулиудын багш, ажилтан нар давхар хариуцан явуулдаг болно.

Овог нэрСургуулийн нэрИ-мэйл хаягУтас
1 А.ЛхамсүрэнМал эмнэлгийн сургуульlkhamsuren_75@yahoo.com 99168113
2 Б.МөнхдэлгэрМал аж ахуй, биотехнологийн сургуульmunkhdelger@muls. edu.mn 88084439
3 Л.ЛхагвасүрэнИнженер технологийн сургуульlhagvaa_l@yahoo.com 99862291
4 Б.Ариунжаргал Агроэкологийн сургуульariunjargal.b@muls. edu.mn 88025853
5 Н.АлтанхундагаЭдийн засаг, бизнесийн сургуульaltankhundaga@muls. edu.mn 89558899

 

 

ОЮУТНЫ  ХӨДӨЛМӨР  ЭРХЛЭЛТИЙГ  ДЭМЖИХ  ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:

  • Оюутнуудад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл хүргэх
  • Оюутныг тусгай асуулгын дагуу бүртгэж Монгол улсын Хөдөлмөрийн төв бирж Оюутны хөдөлмөрийн биржээр дамжуулан аж ахуйн нэгж байгууллагад цагийн болон нийтийг хамарсан ажилд зуучлуулах
  • Харъяа дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс тухайн сургалтын байгууллага ажил олгогчидтой хамтран бизнесийн ур чадвар олгох сургалтыг ОУХБ-н хөтөлбөрийн дагуу зохион байгуулах
  • Оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг яармаг зохион байгуулах
  • Оюутны  хөдөлмөр эрхлэлтийн  www.oyutan-ajil.mn нэгдсэн  цахим  хуудсыг нээн ажиллуулж байна.
  • www.jobs-student.edu.mn цахим хаягаар дамжуулан зөвлөгөө, мэдээлэл хүргэх

ОЮУТАН ТА МАНАЙ ТӨВД БҮРТГҮҮЛСНЭЭР:

  • Ажил олгогчдод таны мэдээлэл түргэн шуурхай хүрнэ.
  • Хичээлийн бус цагаар ажил хийж орлоготой болох боломжтой.
  • Ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн ажлын байрны мэдээлэл зөвлөгөөг авна.
  • Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ур чадварыг эзэмшиж, өөрийгөө хөгжүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаатай болох сургалтанд хамрагдана.
  • Нийтийг  хамарсан  богино  хугацааны  ажилд  оролцсоноор  ажлын  дадлага туршлага эзэмшиж, орлогоо нэмэгдүүлэх боломжтой болно

ХОЛБОО БАРИХ: ХУД 11-р хороо Зайсан, ХААИС-ийн Захиргааны байр, 1 давхарт 2 тоот.  Утас:75107777





ХААИС Тоон мэдээлэл

  • 1
    Суралцагчид
    • Бакалавр оюутан: 4087
    • Хос хөтөлбөрийн оюутан: 50
    • Бакалаврын гадаад оюутан: 96
    • Магистрант: 268
    • Докторант: 430
    • Ахисан түвшний гадаад суралцагч: 213

  • 2
    Багш, ажилтнууд
    • Үндсэн багш: 354
    • Гадаад багш: 4
    • Гэрээт багш:
    • Зочин профессор: 0
    • Ажилтнууд:294

  • 3
    Багшлах бүрэлдэхүүний бүтэц
    • Докторын зэрэгтэй багш: 196
    • Магистрын зэрэгтэй багш: 158
    • Профессор багш: 15
    • Дэд профессор багш: 84
    • Ахлах багш: 117
    • Багш: 79
    • Дадлагажигч багш: 40
    • Зөвлөх профессор: 19