БРЭНДБҮҮК


       Байгууллагын дүр төрхийн нэгдлийг брэндбүүк гэнэ. Брэндбүүк нь олон зүйлийг агуулсан өргөн хүрээтэй нэр томъёо бөгөөд тухайн байгууллагын дүр төрхийг илэрхийлэх маркетингийн хэрэгсэл юм. Брэндбүүкэд хамгийн түрүүнд байгууллагын лого маш их ач холбогдолтой. Түүнээс гадна логотой байнга хамт хэрэглэгддэг хэдэн элемент байдаг. Үүнд  логотой хамт бичигдэх нэр, үг хэллэг, хэрэглэгдэх хаяг, өнгөний хослол ордог бөгөөд эдгээрийг тогтсон буюу өөрчлөгдөхгүйгээр хэрэглэгддэг элементүүд гэж нэрлэдэг. Yүний зэрэгцээ тухайн байгууллагын нэгдсэн нэг загварын дагуу хийгдсэн бүх баримт бичгүүдийн дизайн, хэвшмэл уриа лоозон, бүх сурталчилгааны материалын дизайн, гаднах рекламны ба хөдөлгөөнт рекламны дизайн, ажиллагсдын хувцаслалт, график дизайны шийдлүүд гэх мэт зүйлс ордог. Брэнбүүкэд ХААИС-ийн лого, нэршил болон хэв шинжийг баримт бичиг, зар сурталчилгааны материал, бэлэг дурсгал, оффисын хэрэглээний  бүтээгдэхүүн, бусад зүйлсэд хэрхэн дүрсэлж хэрэглэхийг заасан болно. 

PDF файлаар унших






ХААИС Тоон мэдээлэл

  • 1
    Суралцагчид
    • Бакалавр оюутан: 4087
    • Хос хөтөлбөрийн оюутан: 50
    • Бакалаврын гадаад оюутан: 96
    • Магистрант: 268
    • Докторант: 430
    • Ахисан түвшний гадаад суралцагч: 213

  • 2
    Багш, ажилтнууд
    • Үндсэн багш: 354
    • Гадаад багш: 4
    • Гэрээт багш:
    • Зочин профессор: 0
    • Ажилтнууд:294

  • 3
    Багшлах бүрэлдэхүүний бүтэц
    • Докторын зэрэгтэй багш: 196
    • Магистрын зэрэгтэй багш: 158
    • Профессор багш: 15
    • Дэд профессор багш: 84
    • Ахлах багш: 117
    • Багш: 79
    • Дадлагажигч багш: 40
    • Зөвлөх профессор: 19