ТӨВ АЙМГИЙН БАТСҮМБЭР СУМАН ДАХЬ ЗӨГИЙ ҮРЖҮҮЛЭГ, СУДАЛГААНЫ ТӨВ

      Батсүмбэр дэх зөгий үржүүлэг, судалгааны төв нь БНМС-ийн мэргэжлийн ангийн оюутнуудын дадлагын бааз болохын зэрэгцээ  экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.


Хүн төрөлхтөн эрт цагаас зөгийг (балт зөгий) гэрийн амьтан болгож ашигласаар иржээ. Балт зөгий ургамлын тоос, лав, эрдэс давсыг нааж цавуудан үүр барьж өндөглөн ураг төрлөө дагаж олон зуугаар сүрэглэн, хэсэг бүлээр амьдардаг. Бүл бүхэн эрэгчин, эмэгчин, ажилчин гэсэн гурван янзын зөгийнөөс бүрдэх бөгөөд тус тусдаа ажил үүргийн нарийн хуваарьтай байна.

Нэг бүлд ганцхан байдаг (гэхдээ хөгшин залуу 2 хатанз байх нь бий) хатан зөгий (эх зөгий) нь бусдаас хэвлий арай бүдүүн гонзгор, далавч богинохон, хорт булчирхайгүй бөгөөд өндөглөх ашигтай хугацаа нь 2-3 жил, нийтдээ 3-5 жил насална. Хатанз үүрээс 3-4 км алсад гаран хэд хэдэн азарганз зөгийтэй эвсэлдэнэ. II сарын дунд үеэс эхлэн олон зуун өндөг гаргана. Энэ үед түүнийг 18-20 ажилчин зөгий байнга сүүнцрээр тэжээдэг байна. Өндөгнөөс авгалдай, хүүхэлдэйн үе шатыг дамжсаар 16 хоноод залуу эх, 21 хоноод ажилчин, 24 хоноод азарганз (эр зөгий) гарна.

Бэлгийн бойжилт дутуу хөгжилтэй, эр зөгийтэй эвсэлдэх, үр төл гаргах чадвараа алдсан байдаг залуу ажилчин зөгий 8-10 сар амьдрахдаа сархиаг барих, авгалдай хүүхэлдэй тэжээхийн зэрэгцээ үүрийн доторх агаарын чийг дулаан хүйтнийг тогтмол байлгах, лав ялгаруулах, цуглуулах, гаднаас авч ирсэн балыг эврээж өтгөрүүлэх, бүлээ хамгаалах зэрэг бүх ажлыг гүйцэтгэнэ. Ажилчин зөгий хорт булчирхайтай, хэвлийн эцэст хурц хатгууртай учир хүн амьтны арьс хөрсийг нэвт хатгах аюултай. Хатгахдаа хатгуураа алдах бөгөөд хатгуургүй болмогцоо зөгий үхдэг байна. Нас бие гүйцсэн ажилчин зөгий балт, тоост ургамлыг хайж олох, олсон цэцгээсээ амтат шүүс, тоос хураан авчрах зэрэг ажил хийнэ. Амтат шүүс ялгаруулах ажилд ид буюу 18-20 хоногтойдоо дайчлагдана.




ХААИС Тоон мэдээлэл

  • 1
    Байгуулагдсан он : 1958

  • 2
    Суралцагчид
    • Бакалавр оюутан: 4040
    • Магистрант оюутан: 2170
    • Докторант оюутан: 180
    • Хэлний бэлтгэл:
    • Гадаад оюутан:

  • 3
    Нийт багш, ажилтнууд
    • Үндсэн багш: 391
    • Цагийн багш:
    • Ажилтнууд:294