МОД ҮРЖҮҮЛГИЙН ТӨВ

Төв аймгийн Баянчандмань сумын нутагт Агробиологийн сургууль, Байгалийн ухааны сургууль, Экологи технологи хөгжлийн сургуулийн холбогдох мэргэжлийн ангийн оюутнуудын сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн бааз болж мод үржүүлэг, судалгааны төв ажиллаж байна. Инноваци технологи дамжуулах төв, Экосистемийн судалгааны төв зэрэг сургалт, судалгааны төвүүд оюутан суралцагчдын дадлагын бааз болон ажиллаж байгаа нь танхимд судласан онолыг практикт турших, судлах боломж нөхцлийг олгож байна. Олон улс, дэлхийн түвшинд өрсөлдөхүйц ХАА-н салбарын мэргэжилтнийг бэлтгэхэд сургалт, судалгааны баазуудын үүрэг маш чухал болоод байна. ХААИС- ийн хувьд сургалтыг үйлдвэрлэл бизнестэй холбох зорилгоор Жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийн алба”ыг байгуулан ажиллаж байгаа нь алсыг харсан оновчтой бодлого юм.

ХОЛБОО БАРИХ: ХУД 11-р хороо Зайсан, ХААИС-ийн Захиргааны байр, Жижиг дунд бизнесийн алба

Утас: 976-11-341639  И-мэйл хаяг: smes@muls.edu.mn



ХААИС Тоон мэдээлэл

  • 1
    Байгуулагдсан он : 1958

  • 2
    Суралцагчид
    • Бакалавр оюутан: 4040
    • Магистрант оюутан: 2170
    • Докторант оюутан: 180
    • Хэлний бэлтгэл:
    • Гадаад оюутан:

  • 3
    Нийт багш, ажилтнууд
    • Үндсэн багш: 391
    • Цагийн багш:
    • Ажилтнууд:294