ХАТАНТУУЛ БҮЖГИЙН ДУГУЙЛАН

БСШУЯ-ны  дэмжлэгтэйгээр  2014 онд Хатантуул оюутны театрыг байгуулсан. Хатантуул театрт оюутнууд урлагийн дуулах, жүжиглэх, цэнгээнт бүжиг, спорт бүжиг, ардын бүжиг, чөлөөт бүжгийн төрлүүдээр тогтмол суралцаж өөрсдийн авъяас чадвараа хөгжүүлж байна. Хатантуул хамтлагийн  гаргасан амжилтууд Хатантуул цэнгээнт бүжгийн хамтлаг нь 1995 онд  байгуулагдсан 20 гаруй жилийн түүхтэй Монгол улсдаа төдийгүй дэлхийд       танигдсан       ХААИС- ийн    бахархал юм. Хатантуул хамтлагаас 300 гаруй цэнгээнт бүжгийн сонирхогч, бүжгийн спортын мастер 35, дэд мастер 10, 20 гаруй багш дасгалжуулагчид төрөн гарч амжилттай ажиллаж байна.  Хатантуул  хамтлаг  нь улсын чанартай 40 гаруй тэмцээн уралдаанд оролцож

  • Алтан медаль 22
  • Мөнгөн медаль 12
  • Хүрэл медаль 6 удаа хүртэж

Монгол улсын 22 удаагийн аварга болсон. 2010-2015 онд Польш, Герман, ОХУ-д зохиогдсон цэнгээнт бүжгийн ДАШТ-д  “World  Champion- ship Standard Formation Dance” төрлөөр 5 удааоролцож, хагас шигшээд 4 удаа шалгарч Монголдоо төдийгүй дэлхийн улс  оронд амжилт гаргасан хамт олон юм. Ардын урлагийн Хатан эх хамтлаг, чөлөөт бүжгийн Хатан зориг хамтлаг, ардын бүжгийн “Хан богд”, амьд хөгжмийн “Дурсамж” хамтлагууд залгамж халаагаа дамжуулан, мэргэжлээрээ суралцахынзэрэгцээ өөрсдийн авъяас чадвараа мэргэжлийн түвшинд хөгжүүлж, уралдаан тэмцээнд манлайлан оролцож байна. Театрын даргаар Л.Цолмон /МУСТА/, Т.Лхагвасүрэн /БСМ, магистр/ дасгалжуулагч багшаар ажиллаж байна. ХААИС- ийн Бие бялдар, хүмүүжлийн тэнхимээс оюутныг сонирхлын дагуутөрөл бүрийн спортын секц, дугуйлангуудад хамруулан ажиллаж байна.

“ХАТАНТУУЛ” театрт ХААИС- ийн оюутнууд дараах урлагийн төрлүүдээр тогтмол суралцаж өөрсдийн авьяас чадвараа хөгжүүлж байна.

Үүнд:

  • Дуулах урлаг, хөгжим
  • Драм, жүжиглэх урлаг
  • Цэнгээнт бүжиг- Спорт бүжиг
  • Ардын бүжиг
  • Модерн буюу чөлөөт бүжиг

“ХАТАНТУУЛ” театрын холбогдох утас: 99196229, 99190948





ХААИС Тоон мэдээлэл

  • 1
    Байгуулагдсан он : 1958

  • 2
    Суралцагчид
    • Бакалавр оюутан: 4040
    • Магистрант оюутан: 2170
    • Докторант оюутан: 180
    • Хэлний бэлтгэл:
    • Гадаад оюутан:

  • 3
    Нийт багш, ажилтнууд
    • Үндсэн багш: 391
    • Цагийн багш:
    • Ажилтнууд:294