Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/740 тоот захирамжийн дагуу нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ зайлшгүй явах шаардлагатай өдрөөр суралцаж байгаа оюутнуудад “Оюутны цахим төлбөрийн карт”-ыг олгодог. Жил бүрийн 9-р сарын 10-ны өдрөөс 9-р сарын 25-ны дотор бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албанд мэдүүлгийн загвар, бичиг баримтыг бүрдүүлж өгнө.
Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт
“Цахим төлбөрийн карт”-аа хаяж гээгдүүлсэн тохиолдолд
“Цахим төлбөрийн карт”-аа хаяж гээгдүүлсэн тохиолдолд нэн даруй тухайн картыг олгосон байгууллагад мэдэгдэж үрэгдүүлсэн картыг бүртгэлээс хасуулж дахин нэг удаа шинэ карт авах эрхтэй.
“Цахим төлбөрийн карт”-ыг дахин авахдаа Дүнжингарав худалдааны төвийн Нийслэлийн төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 58 дугаар цонхон дээрээс өөрийн биеэр мөнгө төлсөн баримт, бичиг баримтын хамт очиж картаа авна.