Оюутны санаачилсан төслийг дэмжих

 

   БСШУЯ-наас хэрэгжүүлж байгаа дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн Тэгш хүртээмжтэй байдал бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлгийг байгалийн ухаан, инженер технологи, хөдөө аж ахуй чиглэлээр бакалаврын хөтөлбөрт суралцаж оюутнуудын дунд зарласан. Төслийн тэтгэлэг горилох оюутнууд Нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах; Оюутны суралцах орчныг сайжруулах; Оюутны клубын үйл ажиллагааг идэвхжүүлэх; Дотуур байрны орчныг сайжруулах; Оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах; Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих; Хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах гэсэн найман үндсэн чиглэлээр төсөл бичиж оролцлоо. Өрсөлдөөнт тэтгэлгийн уралдаанд нийт 36 их, дээд сургууль дээр 279 төсөл бичиж уралдсан.  Хоёрдугаар шатанд Олон талт төлөөлөл бүхий 11 гишүүний бүрэлдэхүүнтэй хороо нийт 36 их, дээд сургуулийн 117 төслийг сайжруулах нөхцөлтэй шалгарууллаа. Энэхүү шалгарсан 117 төслийн багт нийтдээ 483 оюутан тэтгэлэгт хамрагдах юм.  Оюутны санаачилгыг дэмжих 117 төсөлд нийт 342 сая төгрөгийн тэтгэлэг олголоо. Боловсрол, соёл, шинжлэх ухааны Сайд Л.Гантөмөр  өнөөдөр шалгарсан  117 төсөлд 340 сая  төгрөгийн санхүүжилттэй тэтгэлгийн батламжийг гардууллаа. Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Захирлын 2016 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн  А/65 тоот тушаалаар ажлын хэсэг томилогдож, өөрийн сургууль дээр 1-р шатны шалгаруулалтыг явуулсан. Их сургуулийн хэмжээнд 1-р шатны шалгаруулалтад  нийт 34 төсөл ирсэн. 2-р шатны шалгаруулалтад оролцсон 11 төсөл тэтгэлэгт хамрагдаж батламжаа гардан авлаа.  

Төслийн нэрСургуулийн нэрБагийн ахлагч
1Хөгжлийн бэрхшээлтэй оюутны үйлчилгээг сайжруулахМал аж ахуй, биотехнологийн сургуульБ.Хосбаяр
2Мал зүйч оюутан клубын маркетингийг сайжруулах Мал аж ахуй, биотехнологийн сургуульС.Самдан
3Сүүний хэрэглээг нэмэгдүүлэх замаар нийгмийн эрүүл мэндийг хамгаалах ньМал аж ахуй, биотехнологийн сургуульА.Байгаль-Эрдэнэ
4Эко сандалАгроэкологийн сургуульБ.Энхмаа
5Цэцгийн мандлын зохиомжийн төсөлАгроэкологийн сургуульЦ.Даариймаа
6Автомат хэвлэгч машинАгроэкологийн сургуульГ.Ганхөлөг 
7Сурах орчин сургалтын чанарАгроэкологийн сургуульД.Мөнхбат
8Нийтийн эзэмшлийн талбай дахь зүлэгний ургамлын сэргэх ургалтын мониторингАгроэкологийн сургуульЖ.Түвшинсанаа
9Бичил цэцэрлэгт хүрээлэнАгроэкологийн сургуульБ.Мөнх-Эрдэнэ
10Өөдлөх айл үүднээсээЭдийн засаг, бизнесийн сургуульЗ.Наранзул
11Санхүүгийн зөвлөгөө өгөх оюутны клубын үйл ажиллагааг дэмжих ньЭдийн засаг, бизнесийн сургууль Г.Лхамжав



ХААИС Тоон мэдээлэл

  • 1
    Суралцагчид
    • Бакалавр оюутан: 4087
    • Хос хөтөлбөрийн оюутан: 50
    • Бакалаврын гадаад оюутан: 96
    • Магистрант: 268
    • Докторант: 430
    • Ахисан түвшний гадаад суралцагч: 213

  • 2
    Багш, ажилтнууд
    • Үндсэн багш: 354
    • Гадаад багш: 4
    • Гэрээт багш:
    • Зочин профессор: 0
    • Ажилтнууд:294

  • 3
    Багшлах бүрэлдэхүүний бүтэц
    • Докторын зэрэгтэй багш: 196
    • Магистрын зэрэгтэй багш: 158
    • Профессор багш: 15
    • Дэд профессор багш: 84
    • Ахлах багш: 117
    • Багш: 79
    • Дадлагажигч багш: 40
    • Зөвлөх профессор: 19