УДИРДАХ ЗӨВЛӨЛ


УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЧИГ ҮҮРЭГ:

Холбогдох хууль тогтоомжийн дагуу боловсролын байгууллагыг хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө, дүрмийг батлах, өөрчлөх;

Сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг батлах;

Хөрөнгө оруулалт, жилийн төсвийн хуваарилалтыг баталж, зарцуулалтад хяналт тавих, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс хандив авах журам тогтоох;

Сургалтын төлбөр, дотуур байрны үйлчилгээний төлбөрийн хэмжээг зохих журмын дагуу тогтоох;

Сургуулийн үйл ажиллагааны тайлан хэлэлцэх, үнэлэлт, дүгнэлт өгөх;

Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны жилийн тайлан гаргаж үүсгэн байгуулагчид өгөх;

Удирдах зөвлөл нь захирлыг томилох, чөлөөлөх саналыг үүсгэн байгуулагчид тавих зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

ХААИС-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН:

Үүсгэн байгуулагчийн төлөөлөл

Дарга:    Д.Тэрбишдагва, БШУ-ны Сайдын орон тооны бус зөвлөх

Гишүүд: Т.Жамбалцэрэн, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга

               Х.Тамир,  БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын бодлого, удирдлага зохицуулалтын газрын дарга

               Д.Баттогтох, БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга

               А.Энхбат, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга

               Д.Одгэрэл, Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал

               П.Ганхуяг, Малын удмын сангийн үндэсний төвийн дарга

               Б.Одонхүү, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч

               П.Цэнгүүн, МҮХАҮТ-ын гишүүн, "Алтан тариа" ХХК-ын ерөнхий захирал

Багшийн төлөөлөл

                Б.Мөнхбат, ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн багш, доктор, профессор

                Э.Төмөртогтох, ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш, доктор, дэд профессор

                Э.Эрхэмбаяр, ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш, магистр

Төгсөгчийн төлөөлөл

                 Л.Баяртулга, ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн төгсөгч, доктор

                 О.Өлзийбадрах, ХААИС-ийн  Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн төгсөгч

Суралцагчийн төлөөлөл

                 М.Дөлгөөн-Эрдэнэ, ХААИС-ийн Оюутны холбооны тэргүүн

 

 

ХААИС-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдлаа.

 

Тус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

  1. ХААИС-д 2023-2024 оны хичээлийн жилд 2500 оюутан элсүүлэхээр төлөвлөсөн хяналтын тоо, саналыг хэлэлцэн батлав. 
  2. ХААИС-ийн бүтцэд Хэрэглээний шинжлэх ухааны сургууль байгуулагдсантай холбогдуулан бүрэлдэхүүний сургуулиудын төсөвт өөрчлөлт оруулах саналыг хэлэлцэж, 2023 оны төсвийн тодотгол дэмжигдлээ.
  3. ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн хөгжлийн чиг хандлага, сургуульд оноосон нэр өгөх үндэслэлийн талаарх саналыг хэлэлцэж, дараагийн хурлаар эрх зүйн хувьд боловсруулалтыг сайжруулж, саналаа нэгтгэн танилцуулахыг захирал (Б.Баасансүх)-д үүрэг болголоо.
  4. ХААИС-ийн захирал Б.Баасансүхийн “ХААИС-ийг хөгжүүлэх мөрийн хөтөлбөр”-ийн танилцуулгыг сонсож, гишүүдээс гарсан саналыг тусган ХААИС-ийг хөгжлийн бодлого, стратегийг шинэчлэн танилцуулах үүрэг чиглэлийг захирал (Б.Баасансүх)-д даалгалаа.  

 










































ХААИС Тоон мэдээлэл

  • 1
    Байгуулагдсан он : 1958

  • 2
    Суралцагчид
    • Бакалавр оюутан: 4040
    • Магистрант оюутан: 2170
    • Докторант оюутан: 180
    • Хэлний бэлтгэл:
    • Гадаад оюутан:

  • 3
    Нийт багш, ажилтнууд
    • Үндсэн багш: 391
    • Цагийн багш:
    • Ажилтнууд:294