Монгол Улсад шинэ залуу, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор “Зориг сан”, Швейцарийн хөгжлийн агентлагтай (SDC) хамтран дотоодын их, дээд сургуулиудад амжилттай суралцаж буй оюутнуудыг дэмжих зорилгоор энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүр зарладаг. Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутнуудад шалгуур үзүүлэлтүүдийг нь тоймлон хүргэж байна. Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд шаардлагатай материалыг 9 дүгээр сарын 30-ны дотор “Зориг сан”-д авчирч өгнө.
И-мэйл хаяг: admin@zorigfoundation.org Холбоо барих утас: 315444