ОЮУТНЫ ЦАХИМ ҮНЭМЛЭХ ЗАХИАЛАХ ЗӨВЛӨМЖ


     Оюутны цахим үнэмлэхээ захиалахын тулд цээж зургаа файл хэлбэрээр сургуулийн сургалтын албаны ажилтанд (тэнхимийн туслах ажилтан ) өгөх шаардлагатай. Энэхүү зураг нь мэдээллийн системд хадгалагдан үлдэх бөгөөд оюутны үнэмлэхээс гадна дүнгийн тодорхойлолт, бусад албан ёсны бичиг баримт дээр хэвлэгдэн гарах болно гэдгийг анхаарна уу. Зургийг байгалийн гэрэлгүй, тогтмол гэрэлтүүлэгтэй орчинд 3x4 хэмжээтэй, цагаан дэвсгэр дээр бараан пиджак , цагаан цамцтай, их бие мөрний хэмжээний өргөнтэй, нийт зургийн 60-70% эзэлсэн байдалтай эгц урдаас авхуулсан байна.

ХААИС зураг, логотой, брэнд карт нь ХААИС-ийн оюутны үнэмлэхээр ашиглагдахын зэрэгцээ  ХААИС-ийн төв номын сан болон бүрэлдэхүүний сургуулийн номын сангуудаар үйлчлэхээр системчлэгдсэн байна.

ХААН Банк –Хөдөө аж ахуйн их сургуулийн Ко-брэнд карт буюу оюутны цахим үнэмлэхийг авснаар , мобайл банк, Интернэт банк (дансны үлдэгдэл, хуулга авах зэрэг ), SMS банк, Мессеж төлбөрийн үйлчилгээг цахим банкны элсэлтийн хураамжгүйгээр ашиглах боломжтой болохоороо давуу талтай юм. Оюутны цахим үнэмлэхийг захиалахдаа, ХААН Банкны салбарт дараах мэдээллийг бүрдүүлж өгнө. 
  • Овог нэр  
  • Регистрийн дугаар
  • Оюутны код
  • Утас 
  • е-майл хаяг
  • Гэрийн хаяг
  • Зургийн нэр /Оюутны кодоор/
  • ХААН банкны дансны дугаар
  • 3*4 хэмжээтэй зураг

ХААИС Тоон мэдээлэл

  • 1
    Суралцагчид
    • Бакалавр оюутан: 4087
    • Хос хөтөлбөрийн оюутан: 50
    • Бакалаврын гадаад оюутан: 96
    • Магистрант: 268
    • Докторант: 430
    • Ахисан түвшний гадаад суралцагч: 213

  • 2
    Багш, ажилтнууд
    • Үндсэн багш: 354
    • Гадаад багш: 4
    • Гэрээт багш:
    • Зочин профессор: 0
    • Ажилтнууд:294

  • 3
    Багшлах бүрэлдэхүүний бүтэц
    • Докторын зэрэгтэй багш: 196
    • Магистрын зэрэгтэй багш: 158
    • Профессор багш: 15
    • Дэд профессор багш: 84
    • Ахлах багш: 117
    • Багш: 79
    • Дадлагажигч багш: 40
    • Зөвлөх профессор: 19