Хөдөө аж ахуйн их сургуулийн Удирдах зөвлөлийн хуралдаан 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулагдлаа.

Хэлэлцсэн асуудал:

  1. Удирдах зөвлөлийн гишүүдийг батламжлах, удирдах зөвлөлийн даргыг сонгох
  2. Удирдах зөвлөлийн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх
  3. ХААИС-ийн дүрэм, бүтцийн шинэчилсэн төслийг хэлэлцэх
  4. ХААИС-д 2024-2025 оны хичээлийн жилд элсүүлэхээр тогтоосон оюутны хяналтын тоог хэлэлцэх
  5. Бусад асуудлын хүрээнд

Шийдвэрлэсэн нь:

  1. ХААИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүдийг батламжилж, Удирдах зөвлөлийн даргаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын орон тооны бус зөвлөх Д.Тэрбишдагвыг сонгож, ажиллуулахаар томиллоо. 
  2. ХААИС-ийн Удирдах зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа. 
  3. ХААИС-ийн дүрэм, бүтцийн шинэчилсэн төслийн саналд хамт олны оролцоог хангах, хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах зорилго бүхий ажлын хэсгийг байгуулав.
  4. Хөдөө аж ахуйн их сургуульд 2024-2025 оны хичээлийн жилд элсүүлэх оюутны хяналтын тоог батлав.
  5. ХААИС-ийн ректорын албан тушаалын (ажлын байр) тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг байгуулав.

Хуралдааны мэдээлэл





ХААИС Тоон мэдээлэл

  • 1
    Суралцагчид
    • Бакалавр оюутан: 4087
    • Хос хөтөлбөрийн оюутан: 50
    • Бакалаврын гадаад оюутан: 96
    • Магистрант: 268
    • Докторант: 430
    • Ахисан түвшний гадаад суралцагч: 213

  • 2
    Багш, ажилтнууд
    • Үндсэн багш: 354
    • Гадаад багш: 4
    • Гэрээт багш:
    • Зочин профессор: 0
    • Ажилтнууд:294

  • 3
    Багшлах бүрэлдэхүүний бүтэц
    • Докторын зэрэгтэй багш: 196
    • Магистрын зэрэгтэй багш: 158
    • Профессор багш: 15
    • Дэд профессор багш: 84
    • Ахлах багш: 117
    • Багш: 79
    • Дадлагажигч багш: 40
    • Зөвлөх профессор: 19