Магистр, докторын хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл цахим хэлбэрээр явагдах бөгөөд элсэлт авах хөтөлбөр, хэлбэр (өдөр, бэлтгэл), хяналтын тоог бүртгэлийн нэгдсэн систем Admission.muls.edu.mn оруулж дараах үе шаттай явагдана. Үүнд:
Бүртгүүлэгчид тавигдах шаардлага
Магистрын хөтөлбөрт элсэгч нь бакалаврын болон түүнтэй дүйцүүлэх боловсрол, докторын хөтөлбөрт элсэгч нь шинжлэх ухааны магистрын боловсрол эзэмшсэн байна.Элсэгч нь өмнө эзэмшсэнээс өөр мэргэжлээр магистр, докторын хөтөлбөрт хамрагдах бол сургалтын агуулгын залгамж чанарыг хангахад шаардагдах хичээлийг урьдчилан судлах нөхцөлтэйгээр бэлтгэл магистр, докторын хөтөлбөрт элсүүлнэ. Магистр, докторын бэлтгэл хөтөлбөрт элсэгч нь элссэн хөтөлбөрийнхөө харгалзах түвшний мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлээс 30 хүртэл багц цагийн хичээлийг судална.
Элсэлтийн шалгалт: Суралцагчийг нь гадаад хэл, мэргэжлийн шалгалт авч элсүүлнэ. Шалгалт нь мэдлэг шалгах тест, ярилцлагаас бүрдэнэ. Шалгалтад авбал зохих нийт онооны 60-аас доошгүй хувийг авсан шалгуулагчдыг оноогоор нь жагсааж, онооны дарааллаар хяналтын тоонд багтаан элсүүлнэ.
ХААИС-ийг 3.2-оос дээш голч дүнтэй, бакалаврын зэрэгтэй төгссөн иргэн өөрөө хүсэлт гаргавал магистрантурт шалгалтгүй элсүүлж, сургалтын төлбөрийг 15 хувь хөнгөлнө. Магистр, докторын сургалтын хөтөлбөрт элсэн суралцах хүсэлт гаргасан гадаадын иргэнийг Монгол Улсын иргэний нэгэн адил элсүүлэн суралцуулна. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон хоёр их сургуулийн гэрээний дагуу суралцуулах иргэдийн асуудлыг гэрээ, хэлэлцээрт заасан нөхцлөөр шийдвэрлэнэ. Гадаад орноос суралцагч монгол хэлээр сургалтад хамрагдах шаардлагыг хангасан байна. Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу суралцуулахад хэлэлцээрт заасан нөхцлийг баримтална.
ЭЛСЭГЧДИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
Лавлах утас: 75107777-261,262,263, 99106255, 91919291, 88806020