ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН АЛБА

          Хөдөө аж ахуйн дээд сургууль /хуучин нэрээр/ 1958 онд өрх тусгаарлаж биеэ даасан дээд боловсролын байгууллага байгуулагдсан цаг үеэс хойш өнөөг хүртэлх 60 жилийн хөгжлийн түүхэнд Эдийн засаг, хөгжлийн алба чухал үүрэг хариуцлага үүрч ирсэн билээ. Өнгөрсөн 60 жилийн  хугацаанд тус алба нь Санхүү, аж ахуйн алба, Маркетинг үйлчилгээний алба, Нийгэм, эдийн  засгийн алба гэсэн нэрээр нэрлэгдэж үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2014 оноос Эдийн засаг, хөгжлийн алба болж бүтэц, зохион байгуулалтын  хувьд өргөжин тэлжээ. Тус алба нь сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах тааламжтай нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ сургалтын орчныг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэх багш, оюутан, ажиллагсдын сурах, ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлсэн их сургуулийн хотхоныг бий болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж ирсэн. Тус албаны бүтэц бүрэлдэхүүнд аж ахуйн хэсэг, санхүү, бүртгэлийн хэлтэс, үйлчилгээний хэсэг, оюутны дотуур байр, мужаан болон барилгын засварын бригад, цахилгаан, сантехник дулааны хэсэг, авто граж харьяалагдаж, тус сургуулийн арын албыг гүйцэтгэж ирсэн.

Эдийн засаг, хөгжлийн албаны нэг чухал чиг үүрэг нь багш, ажиллагсадын нийгмийн асуудлыг зохих түвшинд шийдвэрлэх, тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлэхэд оршино. Энэ чиглэлээр багагүй ололт, амжилтанд хүрсэний нэгээхэн хэсгийг нь дурьдахад илүүдэхгүй бизээ. Ялангуяа сүүлийн 10 жилд багш, ажиллагсадын нийгмийн асуудлын хүрээнд орон сууцжуулах асуудалд томоохон ололт амжилтууд гарав. Тухайлбал:

  • 2010 онд тус сургуулийн захиалгаар баригдсан 80 айлын орон сууцанд 40 багш, ажилтнууд нэн хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцанд орсон болно.
  • 2014 онд Эдийн засаг, бизнесийн сургуулийн багш, ажиллагсдын нийгмийн баталгааг хангах зорилгоор баригдсан 80 айлын орон сууцанд 40 гаруй ажилтнууд орж тав тухтай амьдрах нөхцөл бололцоогоор хангагдав. 
  • 2015 онд Инженер, технологийн сургуулийн захиалгаар баригдсан 176 айлын орон сууцанд 80 багш, албан хаагчид орж нийгмийн томоохон асуудлаа шийдвэрлүүлэв.
  • 2016 онд Эдийн засаг, хөгжлийн албаны захиалгаар баригдсан 100 айлын орон сууц ашиглалтанд орж, тус сургуулийн 50 ажилтан, албан хаагч нэн хөнгөлөлттэй нөхцлөөр тохилог орон байртай болов.
    Сургалтын таатай орчныг бий болгох, бүрдүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд Эдийн засаг, хөгжлийн албаны хийж бүтээсэн амжилт, бүтээлийг дурьдвал:
  • 2008-2009 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургууль, Мал эмнэлэг, биотехнологийн сургуулийн бүх цонхыг вакуумжуулснаар ХААИС-ийн бүх барилга объектийг вакуум цонхтой болгов. 
  • 2009 онд ХААН кампус хөтөлбөрийн хүрээнд Хөдөө аж ахуйн их сургуулийн ойр орчмын машин болон явган хүний замыг бүрэн аспалтаар хучив. Нийтдээ 1,2 км замыг бүрэн хучилттай болгосон. 
  • 2010 онд ХААН кампус хөтөлбөрийн Гэрэлтүүлэг хөтөлбөрийн хүрээнд Хөдөө аж ахуйн их сургуулийн ойр орчмыг гэрэлтүүлгээр /нарны эрчим хүчээр/ бүрэн хангаж дуусгалаа. 
  • 2010 онд сургуулийн сургалтын орчныг сайжруулах зорилгоор 200 сая төгрөгийн өртөг бүхий компьютер болон техник хэрэгслийн худалдан авалт хийв.
  • 2010 онд ХААН кампус хөтөлбөрийн хүрээнд орчны тохижилтийн ажлаар Хөдөө аж ахуйн их сургуулийн ойр тойронд бүрэн цэцэрлэгжүүлэлт хийв. 
  • 2010 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  250 оюутны 5 давхар байрыг барьж ашиглалтанд оруулав.
  • 2011 онд Санхүү, бүртгэлийн мэдээллийг эрс шинэчилж МАКС нягтлан бодох бүртгэлийн програмыг өөрчилж “Ординат” ХХК-ийн “Винница” нягтлан бодох бүртгэлийн програмыг нэвтрүүлэв. 
  • 2011 онд БНХАУ-д үйлдвэрлэсэн хямд өртөг бүхий 24 хүний суудалтай жижиг автобус 1 ширхэг, 40 хүний суудалтай том автобус 1 ширхэгийг худалдаж авсан нь хээрийн сургалт, судалгаа, дадлага туршилтын ажилд зориулагдсан зөв зүйтэй хөрөнгө оруулалт болов. 
  • 2015 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах ХААИС-ийн хичээлийн II  байрны барилга угсралтын ажил эхэлсэн бөгөөд уг барилгын зарим хэсгийг 2017 онд /Спорт заал, оффис/ ашиглалтанд оруулав. Барилгын нийт төсөвт өртөг 6,4 тэрбум төгрөг юм. Сургалт, судалгааны үйл ажиллагаа явагдах 9 давхар блокыг 2018 онд ашиглалтанд оруулахаар зорин ажиллаж байна. 
  • 2015 онд Хичээлийн төв байрны баруун, зүүн жигүүрт ариун цэврийн өрөө (00) тасалгаа барьж ашиглалтанд оруулав. 
  • 2015 онд Агроэкологийн сургуулийн сургалтын орчныг сайжруулах зорилгоор иж бүрэн компьютерийн лаборатори байгуулахад 75 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийв. 
  • 2015 онд Суурь боловсролын төвийн иж бүрэн сургалтын ангийг шинэчилж 40 гаруй сая төгрөгөөр өндөр хүчин чадал бүхий орчин үеийн компьютер тавив.
  • 2015 онд Нарт сургалт, судалгааны төвийн дэд бүтцийг сайжруулах зорилгоор Сэргээгдэх эрчим хүчний технологи нэвтрүүлэхэд 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийв.
  • 2016 онд Мал эмнэлгийн сургуулийн хичээлийн байрны баруун болон зүүн жигүүрт өргөтгөл  хийв. Уг өргөтгөлийн ажилд 240 сая төгрөг зарцууллаа. Үүний үр дүнд 160 хүний багтаамжтай лекцийн танхим, 100 хүний суудалтай номын сантай болж сургалт, судалгааны орчин эрс сайжирлаа.
  • 2016 онд Эдийн засаг, хөгжлийн албанаас 4 машины граж бүхий агуулахын  барилгыг  90 сая төгрөгийн өртгөөр барьж, ашиглалтанд орууллаа.
  • 2017 онд Мал эмнэлгийн сургуулийн хээрийн судалгааны лабораторийг Өлзийт хороололд барьж ашиглалтанд оруулав.  
  • 2017 оноос эхлэн Эдийн засаг, бизнесийн сургуульд өөрийн дотоод нөөц бололцоогоо ашиглан орчин үеийн жишигт нийцсэн  1.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий Номын сангийн 5 давхар барилгыг барьж байна.
  • 2017 онд Мал аж ахуй, биотехнологийн сургуульд Загас, үржүүлгийн  лабораторийг 75 сая төгрөгийн санхүүжилтээр барьж ашиглалтанд оруулав. 
    Сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын төсөл хөтөлбөрөөр олон талт хөрөнгө оруулалтын ажлууд хийгдлээ.  Тухайлбал, Швейцарийн хөгжлийн агентлаг, Жайка, Койка, Жиркас, Азийн хөгжлийн сан зэрэг олон улсын байгууллагын дэмжлэг туслалцаагаар  Мал эмнэлгийн сургууль, Мал аж ахуй, биотехнологийн сургууль, Агроэкологийн сургуулиудад лаборатори байгуулах, лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх, ном сурах бичгийн хөрөнгө оруулалт хийх, судалгаа шинжилгээний ажил, олон улсын эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах зэрэг өргөн хүрээтэй ажил арга хэмжээнүүд хэрэгжив.


ХААИС Тоон мэдээлэл

  • 1
    Байгуулагдсан он : 1958

  • 2
    Суралцагчид
    • Бакалавр оюутан: 4040
    • Магистрант оюутан: 2170
    • Докторант оюутан: 180
    • Хэлний бэлтгэл:
    • Гадаад оюутан:

  • 3
    Нийт багш, ажилтнууд
    • Үндсэн багш: 391
    • Цагийн багш:
    • Ажилтнууд:294