МАЛ ЭМНЭЛГИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭН


               1987 онд  БНМАУ-ын сайд нарын Зөвлөлийн 9 дүгээр тогтоол гарч, Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнг тусд нь шинээр зохион байгуулан ажиллуулсан юм. Хүрээлэнгийн бүтцийг Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн яамны дэргэдэх Хөдөө аж ахуйн Шинжлэх ухааны зөвлөлийн тэргүүлэгчдийн 1987 оны 10 дугаар сарын 24-ны 1 тоот тогтоолоор Паразит өвчин судлах сектор, Төлийн өвчин, Малын үргүйдэл судлах сектор, Бактерийн халдварт өвчин судлах сектор, Эм, хор судлалын салбар, Мал эмнэлэг ариун цэврийн сектор, Халдваргүй өвчин судлах сектор, Эрдэм шинжилгээний ажлын эдийн засгийн үр ашигийг тооцох, нэвтрүүлэх сектор гэсэн үндсэн 7 сектор, захиргаа, аж ахуйн тасагтай, бүгд 70 гаруй хүний орон тоотой ажиллууж эхэлжээ.
Судалгаа шинжилгээний ажлын үр дүнгээс сүүлийн 40 жилийн хугацаанд эм бэлдмэл 61, Вакцин оношлуур 59-г зохион бүтээж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн бөгөөд эрдэм шинжилгээ судалгааны ажлынхаа үр дүнд патент 114 авч эрхийн хамгаалалт хийсний  зэрэгцээ стандарт 111 батлуулж, 154 ном, товхимол хэвлүүлсэн байна. Тус хүрээлэнд 7 сектор, бие даасан 1 лабортори ажиллаж байснаас гадна төрөл бүрийн био бэлдмэл болон ургамлын гаралтай эм үйлдвэрлэх 2 цех биеээ даан аж ахуйн тооцоотой ажиллаж байв. 
Мөн тус хүрээлэнгийн харъяанд Архангай, Дорнод, Өмнө-говь, Ховд аймаг дахь  Мал эмнэлэгийн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн 4 лабортори хамрагдаж байв. Эдгээр лаборториуд эрдэм шинжилгээний 4-5, туслах 2-3 ажилтантайгаар тухайн бүс нутгийн мал сүрэгт тохиолддог халдварт, халдваргүй өвчин эмгэгийг судлан шинжлэж оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх арга боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж ирсэн юм. 

            Хүрээлэнгийн хэмжээгээр 26 нэгдэл, сангийн аж ахуй, байгууллагатай аж ахуйн гэрээтэй ажиллаж, залуучууд, алкалойд, дархан, дархан 2, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн гуравласан хамтлаг байгуулагдан ажиллаж байлаа. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиг хандлагад нийцүүлэн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж /нийгмийн эрүүл мэндийн салбар/, /халдварт өвчин дархлаа судлалын лаборатори, вирус судлалын салбар, эмгэг судлалын салбар, ариун цэвэр, эрүүл ахуйн лаборатори /халдваргүй өвчин судлалын салбар/ үржлийн эмгэг, даавар судлалын лаборатори, төлийн физиологи, эмгэг судлалын лаборатор, эм, хор судлалын лаборатори, бодис судлалын биохимийн лаборатори/, Паразит өвчин судлалын салбар /хачиг, шавж, эгэл биетэн судлалын лаборатори, гельминт судлалын лаборатори/, молекул генетикийн лаборатори гэсэн 3 салбар 12 лаборатори, захиргаа, аж ахуй Вивар, туршилтын аж ахуй, BALB /Хулганы үржүүлгийн хэсэг/ гэсэн салбар нэгжүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн 2007 онд БСШУЯ-ны сайдын тушаалаар академич, профессор Ц.Тойвгоогийн нэрэмжит мал эмнэлэгийн хүрээлэн хэмээн нэрлэгдэх болсон бөгөөд 2008 оны II улирлын байдлаар үндсэн 97 ажилтан ажиллаж, эдгээрээс эрдэм шинжилгээний үндсэн ажилтан 87, үүнд академич 1, шинжлэх ухааны доктор 7, боловсролын доктор 22, докторант 11, магистр 13, магистрант 20, эрдэм шинжилгээний ажилтан 13 тус тус ажиллаж байв. 

         Тус хүрээлэн эрдэм шинжилгээ судалгааны ажлыг ОХУ-ын 8 хүрээлэн, Японы Жайка, Обихирогын Хөдөө аж ахуй, мал эмнэлгийн их сургууль, АНУ-ын Айвогийн их сургууль олон улсын цөмийн энергийн их сургууль, Чехийн Субтропик, Тропикийн хүрээлэн, Солонгосын хүнсний эрүүл ахуйн зэрэг гадаад, дотоодын олон байгуулагтай хамтран ажиллаж байна. Тус хүрээлэнгээс 2008 оны байдлаар Японд 9, Солонгост 3, ОХУ-д 5 эрдэм шинжилгээний ажилтан магистр, доктор, докторын дараах сургалтанд суралцсан байна. Мөн урт богино хугацаагаар жил бүр 5-6 ажилтан мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдаж ирлээ. Нийгэм эрүүл мэндийн салбар халдварт өвчин, дархлаа судлалын лаборатори тус хүрээлэнгийн ууган энэ сектор ям бруцеллёз, сүрьеэ, омгын лаборатори, микоплазмын гэсэн төрөлжсөн 5 лаборатори ажил үүргээ гүйцэтгэж ирсэн байна. Өнгөрсөн хугацаанд адууны ям, 5 төрлийн малын бруцеллёз, бог малын дотрын халдварт хордлого, сохор догол, иж балнад, балцруу, үхрийн сүрьеэ, вибриоз, үхэр хонины цусан халдварт, тахианы сүрьеэ, тэмээний халдварт ханиад гэх мэт бактер микоплазмаар үүсгэгддэг өвчнүүдийн эпизоотологийн, үүсгэгчийн биологийн онцлог шинж эмгэг жам, эмнэл зүйн хам шинж тэмдэгийг судлаж өөрийн орны нөхцөлд онцлох, эмчлэх, урьдчилан сэргийлж эрүүлжүүлэх өвөрмөц арга боловсруулж мал эмнэлгийн албаны практикт нэвртрүүлэх чиглэлээр ажиллаж иржээ. \

        Эмийн гаралтай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээс гадна металл, цэвэр мөнгийг цахилгаанаар задалж мөнгөжүүлсэн уусмал хийж төлийн хоол тэжээл боловсруулах эрхтэн, амьсгалын замын өвчнүүд, сохор догол зэрэг халдварт, халдваргүй өвчин эмгэг яр шархыг угааж эмчлэн эдгэрүүлэхэд өргөн ашиглах болсон байна. Мөн гюлкоз, кальци, хлор зэрэг гадаадаас өндөр үнээр авдаг эмийг дотооддоо үйлдвэрлэдэг болжээ.  

          Гэрээт ажлын хүрээнд нарийн, нарийвтар ноост хонь, төлийн хорогдлыг багасгахын тулд шинжлэх ухаан, тэргүүн туршлага нэвтрүүлэх, үхрийн цусан халдварт болон бог малын ижбалнад өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх формал буюу амьд вакцин ашиглах, бэлчээрийн монгол үнээ ба саалийн механикжсан фермийн үнээний эх барих-гинекологийн халдварт, халдваргүй өвчин эмгэг, тугалын хорогдолтой тэмцэх зорилгоор зохион бүтээсэн оношлох, эмчилж эдгэрүүлэх буюу шинэ, шинэчилсэн эм тарилга биобэлдмэл эдийн хөвмөл, неогистол 1.2-ийн технологи нэвтрүүлж хээл хаях, сувайралт, эх төлийн хорогдлын шалтгааныг илрүүлж 100 эхээс бойжуулах төлийн тоог нэмэгдүүлэх, ямтай зарим адууг эмчилж эдгэрүүлээд аж ахуйд борлуулах, үхрийн эндемик нутгийн өвөрмөц өвчинтэй тэмцэх, эрүүлжүүлэх технологи, таван төрлийн малын паразит цагаан хорхойн өвчинтэй тэмцэх мал эмнэлэг-ариун цэврийн ажлыг орон нутгийн онцлогт тохируулан зохион байгуулж удирдах, эмийн ба хорт ургамлын судалгааны дүнгээс үйлдвэрлэлд нэвтрүүлэх гэх мэт үйдвэрлэл, туршлагын ажлыг хариуцан гүйцэтгэж байна.


ХААИС Тоон мэдээлэл

  • 1
    Байгуулагдсан он : 1958

  • 2
    Суралцагчид
    • Бакалавр оюутан: 4040
    • Магистрант оюутан: 2170
    • Докторант оюутан: 180
    • Хэлний бэлтгэл:
    • Гадаад оюутан:

  • 3
    Нийт багш, ажилтнууд
    • Үндсэн багш: 391
    • Цагийн багш:
    • Ажилтнууд:294