НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Хөдөө аж ахуйн их сургууль нь Төв номын сандаа түүхэн 65 жилийн хугацаанд 200 гаруй мянган ном, сурах бичиг, эрдэм шинжилгээний ажил, гарын авлага бүхий сургалт, судалгааны томоохон бааз суурь бий болгосон.
ХАА-н төв номын сан нь 2022 онд шинэ байранд шилжиж бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаандаа шинэчлэл хийснээр гэрээр ном олгох фонд 2, гадаад номын фонд 1, интернэт танхим 1, номын сонголт бүхий чөлөөт уншлагын танхим 6, 24 цагаар ажиллах нээлттэй уншлагын танхим 1, гадаад номын уншлагын танхим, онлайн сургалтын болон багаар ажиллах өрөө бүхий иж бүрэн үйлчилгээний орчинг бүрдүүлэн ажиллаж байна.
КАТАЛОГ, НОМ АЖИЛЛАХ ТАСАГ (№302 тоот) /Ажлын өдрүүдэд 9.00-18.00 цаг/
Сургалт, эрдэм шинжилгээний ажлын агуулга, хөтөлбөрт нийцсэн ном сурах бичиг, докторын болон магистрын зэрэг хамгаалсан бүтээлүүд, CD-ном, CD-бүтээлээр номын сан хөмрөгийгбаяжуулж, нэн шаардлагатай ховор ном хэвлэлийг нөхөн бүрдүүлж авах ажил энэ тасагт хийгддэг. Ном хэвлэл, судалгааны бүтээлүүдийг олон улсын номын сангийн DDC ангиллаар ангилан, номын сангийн техник ажиллагаа хийн каталогжуулж фонд, уншлагын танхимуудад хуваарилдаг. Каталогчоор ахлах номын санч О.Халиунаа, Ө.Энхмаа нар ажиллаж байна.
СУРГАЛТ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ФОНД (102 тоот) /Ажлын өдрүүдэд 9.00-18.00 цаг/
Математик, физик, хими, биологи, амьтан судлал, ургамал судлал, түүх-газар зүй, ёс заншил, иргэний хамгаалалт, хэл шинжлэл, боловсрол судлал, экологи-байгаль хамгаалал, ус цаг уур, ландшафт, геодези, ерөнхий микробиологи, биотехнологи, анагаах ухаан, уран зохиолын эрдэм шинжилгээний бүтээлүүд, ховор болон цөөн хувьтай ном энэ фондод хадгалагддаг. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулах, уншигч хэрэглэгчийн судалгаа гаргах, номыг цахим хэлбэрт оруулах, шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн зохион байгуулж фондоо сурталчлахын зэрэгцээ уншигчдад лавлагаа өгөх ажлыг тогтмол хийж гүйцэтгэдэг. Фондыг номын санч Г.Нарантуяа хариуцан ажиллаж байна.
СУРАХ БИЧГИЙН ФОНД (№105 тоот) /Ажлын өдрүүдэд 9.00-18.00 цаг/
Гүн ухаан, түүх, философи, ёс зүй, улс төр судлал, компьютер, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, мал аж ахуй, мал эмнэлэг, сэтгэл судлал, агрономи, хөрс судлал, микробиологи, газар тариалан, ногооны аж ахуй, жимсний аж ахуй, ХАА-н бүтээгдэхүүн, техник, цахилгаан хангамж, аялал жуулчлалын чиглэлийн ном сурах бичгүүд сурах бичгийн фондод хадгалагддаг. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулах, уншигч хэрэглэгчийн судалгаа гаргах, номыг цахим хэлбэрт оруулах, шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн зохион байгуулж фондоо сурталчлахын зэрэгцээ уншигчдад лавлагаа өгөх ажлыг тогтмол хийж гүйцэтгэдэг.Тус фондыг номын санч Г.Батзаяа хариуцан ажиллаж байна.
УНШЛАГЫН ТАНХИМУУД /Ажлын өдрүүдэд 9.00-18.00 цаг/
ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИ, АГРОЭКОЛОГИ, БАЙГАЛИЙН УХААНЫ УНШЛАГЫН ТАНХИМ /201 ТООТ/
Энэ танхимын хувьд 2015 оноос шинжлэх ухааны салбараар нь төрөлжүүлэн зохион байгуулсан бөгөөд уншигчдад экологи-байгаль хамгаалал, агрономи, инженер-технологийн мэргэжлийн ном, сурах бичгээр үйлчлэхийн зэрэгцээ шинэ болон сэдэвчилсэн үзэсгэлэн гаргах, цаг үеийн мэдээ, мэдээллийг таниулан сурталчлах ажлуудыг зохион байгуулж явуулдаг. Цүнх хадгалах шүүгээ, дохиолол хамгаалалтын систем бүхий 90м2 талбайтай 32 уншигчийн суудалтай танхим нь цахим болон нээлттэй-чөлөөт сонголтын үйлчилгээ үзүүлж байна. Номын санчаар Х.Батболд ажиллаж байна.
МАЛ ЭМНЭЛЭГ, МАЛ АЖ АХУЙ, СУУРЬ ШИНЖЛЭХ УХААНЫ УНШЛАГЫН ТАНХИМ /301 ТООТ/
Энэ танхимын хувьд 2015 оноос шинжлэх ухааны салбараар нь төрөлжүүлэн зохион байгуулсан бөгөөд уншигчдад мал аж ахуй, улс төр, нийгэм, байгалийн ухааны салбарын номоор үйлчлэхийн зэрэгцээ шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн гаргах, цаг үеийн мэдээ, мэдээллийг уншигчдад таниулан, сурталчлах ажлуудыг зохион байгуулдаг. Цүнх хадгалах шүүгээ, дохиолол хамгаалалтын систем бүхий 90м2 талбайтай 32 уншигчийн суудалтай танхим нь цахим болон нээлттэй-чөлөөт сонголтын үйлчилгээ үзүүлж байна. Танхимын номын санчаар Д.Болормаа ажиллаж байна.
ТОГТМОЛ ХЭВЛЭЛИЙН УНШЛАГЫН ТАНХИМ /304 ТООТ/
Тус уншлагын танхим нь ХАА-н чиглэлийн монгол, орос, англи, герман сонин сэтгүүл цаасан болон цахим сонин, сэтгүүлээр үйлчлэхийн зэрэгцээ тэдгээрийг нэгж болгон үдэж цэгцлэх, хаягжуулах, данс бүртгэлд бүртгэх, цахимжуулах ажлыг хийж байна. 2015 оноос Lib4U.net программын тогтмол хэвлэлийн модулыг авч сонин, сэтгүүл, өгүүлэл нийтлэлийн мэдээллийн баазыг бий болгож, онлайн каталогоор уншигч хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Танхимын номын санчаар Ж.Бямбажав ажиллаж байна.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ УНШЛАГЫН ТАНХИМ /305 ТООТ/
Эрдэм шинжилгээний уншлагын танхим нь магистр, докторын судалгааны бүтээл, автореферат, аудио видео материал, лавлагаа номзүйн номоор фондоо баяжуулсан бөгөөд эрдэм шинжилгээний бүтээлүүдийг 100 хувь цахим хэлбэрт шилжүүлсэн. Энэхүү танхим нь 54м2 талбайтай 27 суудалтай эрдэм шинжилгээний бүтээлээр уншигч үйлчлүүлэгчдэд үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ лавлагаа ном зүйн үйлчилгээг үзүүлдэг. Уншигчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан бүтээлийн баяжилт тухай бүр хийх, мэдээлэл боловсруулах, уншигчийн нэгдсэн бүртгэл хийх, цахим материал унших заавар зөвөлгөө өгч ажиллаж байна. Уншигч, үйлчлүүлэгчдэд хэвлэмэл болон цахим мэдээллийн албан ёсны эх сурвалжуудыг ашиглан амаар, бичгээр, утсаар, цахимаар лавлагаа мэдээллийг хүргэж байна. Лавлагаа мэдээллийг ажлын өдрүүдэд 08:30 – 17:30 цагийн хооронд 75107777 - 171 утсаар авах боломжтой. Танхимыг номын санч Т. Энхтуяа хариуцан ажиллаж байна.
БАЙГАЛИЙН УХААНЫ УНШЛАГЫН ТАНХИМ /401 ТООТ/
Энэ танхимыг шинжлэх ухааны салбараар төрөлжүүлэн зохион байгуулсан бөгөөд уншигчдад байгалийн ухааны салбарын номоор үйлчлэхийн зэрэгцээ шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн гаргах, цаг үеийн мэдээ, мэдээллийг үйлчлүүлэгчдэд таниулан, сурталчлах ажлуудыг зохион байгуулдаг. Цүнх хадгалах шүүгээ, дохиолол хамгаалалтын систем бүхий 90м2 талбайтай 32 уншигчийн суудалтай танхим нь цахим болон нээлттэй-чөлөөт сонголтын үйлчилгээ үзүүлж байна. Танхимын номын санчаар Ц.Амаржаргал ажиллаж байна.
ЭДИЙН ЗАСГИЙН УНШЛАГЫН ТАНХИМ /404 ТООТ/
Эдийн засгийн уншлагын танхим нь 18000 гаруй ном, сурах бичигтэй бизнесийн удирдлага, маркетинг, менежмент, нягтлан бодох бүртгэл, статистик, математик загварчлал, компьютерийн ухаан гэх мэт эдийн засаг, бизнесийн удирдлагын хөтөлбөрөөр суралцагчид болон судлаачдад зориулагдсан ном, сурах бичгүүдээс гадна монгол, гадаадын уран зохиол, тогтмол хэвлэлээр уншигчдад үйлчилдэг. Номын санчаар Н.Сэлэнгэ ажиллаж байна.
ИНТЕРНЭТ ТАНХИМ (205) /Ажлын өдрүүдэд 9.00-18.00 цаг/
Энэ танхим нь 54 м2 талбайтай 20 компьютертэй оюутнуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, өөрт хэрэгцээтэй мэдлэг мэдээлэл олж авах, бие даалт, сургалт, судалгаа хийх, өөрийгөө хөгжүүлэх үйл ажиллагаанд зориулагдсан юм. Оюутнуудад өндөр хурдны интернэтээр үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг бөгөөд э-ном, э-судалгааны ажил унших, сургалтын зориулалттай мэргэжлийн программ хангамжыг ашиглах, CD бичүүлэх, хэвлэх үйлчилгээг авах боломжтой. Мэдээлэл зүйч нь интернэт танхимын үйлчилгээгээг хариуцахын зэрэгцээ уншигчийн нэгдсэн үйлчилгээ, ХАА-н номын сангийн цахим эх сурвалжуудыг хөгжүүлэх, нээлттэй мэдээллийн сан ашиглалтыг идэвхжүүлэх, мэдээлэл боловсруулах, компьютер техник хэрэгсэлийн хэвийн ажиллагааг хангах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэдэг. Танхимыг номын санч-мэдээллийн ажилтан Д. Болормаа хариуцан ажилладаг.
МАЛ ЭМНЭЛГИЙН СУРГУУЛИЙН НОМЫН САН
Щвейцарын хөгжлийн агентлагийн “Малын эрүүл мэнд” төслийн санхүүжилтээр ном сурах бичиг, тоног төхөөрөмж, техник хэрэгсэлийн хөрөнгө оруулалт хийгдэж 2015 онд 186м2 талбай бүхий номын сан, лекцийн танхим шинээр ашиглалтад орсон. Одоо тус номын сан нь монгол, орос, англи хэл дээрх 13000 гаруй мэргэжлийн ном сурах бичиг, тогтмол хэвлэлийн фонд, 20 компьютер, 108 суудалтай нээлттэй чөлөөт сонголттой уншлагын танхимаар сургуулийн оюутан, багш, судлаачдад үйлчилж байна. Номын санчаар А.Лхамсүрэн ажиллаж байна.
Номын сангийн мэдээлэл авах цахим эх сурвалж:
Номын сангийн веб хаяг: library.muls.edu.mn
Фэйсбүүк хаяг https://www.facebook.com/Library.Muls
Номын сангийн электрон каталогын хаяг: muls.lib4u.net