ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ


                  ХААИС-ийн оюутнуудад эрүүл мэндийн үзлэг, эмчилгээ, анхны болон яаралтай тусламж  үйлчилгээг үзүүлж С.Заяат ажилладаг. Нэг сардаа 180-190 оюутан, жилдээ 1300-1500 гаруй оюутан, багш, ажилчид үзлэг, эмчилгээнд хамрагддаг болно. Хичээлийн жилд 1-2 удаа оюутнуудыг эрүүл мэндийн нарийн үзлэг, шинжилгээ, дархлаажуулалтад хамруулах, эрүүл мэндийн сургалт, лекцийг дотуур байрны болон бүх оюутнуудаа хамруулан ажиллаж байна. 


СУРГУУЛИЙН ЭМЧ ТА БҮХЭНД ДООРХ ҮЙЛЧЛГЭЭНҮҮДИЙГ ҮЗҮҮЛНЭ. 


  • Үзлэг
  • Эмчилгээ
  • Нөхөн сэргээх эмчилгээ /физик эмчилгээ, шарлага, бариа/
  • Уламжлалт эмчилгээ / зүү, бумба, зөгийн балан татлага, шивүүр, хануур/
  • Төрөл бүрийн аппаратан массаж
  • Цахилгаан зүү
  • Дасгал, хөдөлгөөн
  • Бүх төрлийн тариа хийх
  • Яаралтай болон анхан шатны тусламж зэргийг үзүүлж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ


  • Оюутан та эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эдлэх болно.
  • Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ
  • Амбулаторийн үзлэг, хяналт, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ
  • Өдрийн эмчилгээ, үйлчилгээ
  • Хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ
  • Уламжлалт, сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээ
  • Өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл
  • Өрх, сум, баг, аймаг, дүүргийн амбулаторийн төрөлжсөн мэргэжлийн эмчийн бичсэн жороор олгох эмийн үнийн   хөнгөлөлт
  • Зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгсэл
  • Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх зарим сэргээн засах үйлчилгээ, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ, өдрийн эмчилгээ, оношилгоо, шинжилгээ
  • Хорт хавдрын химийн болон туяаны өдрийн эмчилгээ
  • Жирэмсний 37 долоо хоногоос өмнөх ба төрсний дараах үеийн хавсарсан эмгэгийн эмчилгээ

ХААИС Тоон мэдээлэл

  • 1
    Суралцагчид
    • Бакалавр оюутан: 4087
    • Хос хөтөлбөрийн оюутан: 50
    • Бакалаврын гадаад оюутан: 96
    • Магистрант: 268
    • Докторант: 430
    • Ахисан түвшний гадаад суралцагч: 213

  • 2
    Багш, ажилтнууд
    • Үндсэн багш: 354
    • Гадаад багш: 4
    • Гэрээт багш:
    • Зочин профессор: 0
    • Ажилтнууд:294

  • 3
    Багшлах бүрэлдэхүүний бүтэц
    • Докторын зэрэгтэй багш: 196
    • Магистрын зэрэгтэй багш: 158
    • Профессор багш: 15
    • Дэд профессор багш: 84
    • Ахлах багш: 117
    • Багш: 79
    • Дадлагажигч багш: 40
    • Зөвлөх профессор: 19