ХЭВЛЭХ ЦЕХИЙН ҮЙЛЧИЛГЭЭ


         Хөдөө аж ахуйн их сургуулийн “Солонго хэвлэх үйлдвэр” 1989 оны 3-р сард анх Олшруулан хэвлэх лабратори нэртэйгээр байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа эхлээд сургуулийнхаа эрдэмтэн багш нарын бүтээж туурвисан ном, сурах бичиг, гарын авлага, эрдэм шинжилгээний бүтээлүүдийг захиалгын дагуу үйлдвэрлэж, оюутан залуусын санал санаачлага гаргасан бүтээл туурвилыг тоног төхөөрөмжийн хүчин чадалд нийцүүлэн тасралтгүй хэвлэн нийтэлж, үйл ажиллагаа явуулж байна.

Хэвлэх үйлдвэр нь офсет хэвлэлийн машин 2, олшруулагч машин, хавтас бүрэгч машин, халуун цавууны машин, огтлогч машин, үдэгч машин тус тус нэг, эх бэлтгэлд зориулсан компьютер, өнгөт болон хар принтер зэрэг 50-иад сая төгрөгний хөрөнгөтэйгээр эрхлэгч С.Эрдэнэхүү, эх бэлтгэгч Т.Золжаргал, хэвлэгч Г.Лхагвасүрэн, дэвтэрлэгч Д.Бүдрагчаа нарын 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажил үйлчилгээ явуулж байна.

ХОЛБОО БАРИХ: ХУД 11-р хороо Зайсан,

ХААИС-ийн Оюутны 3-р байрны 102 тоот 

Утас: 99134530





ХААИС Тоон мэдээлэл

  • 1
    Суралцагчид
    • Бакалавр оюутан: 4087
    • Хос хөтөлбөрийн оюутан: 50
    • Бакалаврын гадаад оюутан: 96
    • Магистрант: 268
    • Докторант: 430
    • Ахисан түвшний гадаад суралцагч: 213

  • 2
    Багш, ажилтнууд
    • Үндсэн багш: 354
    • Гадаад багш: 4
    • Гэрээт багш:
    • Зочин профессор: 0
    • Ажилтнууд:294

  • 3
    Багшлах бүрэлдэхүүний бүтэц
    • Докторын зэрэгтэй багш: 196
    • Магистрын зэрэгтэй багш: 158
    • Профессор багш: 15
    • Дэд профессор багш: 84
    • Ахлах багш: 117
    • Багш: 79
    • Дадлагажигч багш: 40
    • Зөвлөх профессор: 19