ГАДААДЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛСАН ХУРАЛ, СЕМИНАР


          Гадаадын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамран ажиллахаас гадна олон улсын эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөнийг зохион байгуулдаг.  ХААИС-ийн хэмжээнд 2019 онд гадаадын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан “Нэг бүс-нэг зам, аялал жуулчлал 2019” ОУЭШБХ, “Газрын харилцаа-2019” ОУЭШБХ, "Монгол-Солонгосын ХАА-н гаралтай бүтээгдэхүүний импорт ба экспортын өнөөгийн байдал, хэтийн төлөв" ОУЭШБХ, “Монголын хөдөө аж ахуйн салбарын биотехнологийн өнөөгийн хөгжил, цаашдын чиглэл” ОУЭШБХ, "Үндэстэн хоорондын сургалт , судалгааны туршлага солилцохын ач холбогдол,  анхаарах асуудал" ОУЭШБХ, "Монгол, Хятадын хил орчмын бруцеллёз өвчний тархвар зүйн тандан судалгаа" семинар, "Шувууны томуу болон Африкийн гахайн мялзан" семинар  зэрэг 36 олон улсын хурал, семинарыг зохион байгуулсан байна.

“МУ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Цахим Сургалтыг Дэмжих төсөл” амжилттай хэрэгжиж байна

“Монгол Улсын Хүнс Хөдөө Аж Ахуйн Цахим Сургалтыг Дэмжих төсөл”  ХААИС дээр дараах бүрэлдэхүүн хэсэгтэйгээр амжилттай хэрэгжиж байна.
 Тухайлбал,

  • Хосолсон (Blended E-Learning) цахим сургалтыг дэмжих (Цахим сургалтын материал боловсруулах, сургалтад инноваци, технологи (цахим сургалт) нэвтрүүлэх ) 
  • Цахим сургалтын бичлэгийн тэнхим, студи байгуулах
  • Хүнсний аюулгүй байдлын лаборатори байгуулах
  • Сургалт,  судалгааны биоклиматик /bioclimatic/ хүлэмж
  • Их сургуулийн дэргэд “Career center” байгуулах, хөгжүүлэх (Карьер Хөгжлийн Төв, Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Төв)
  • Профессор, багш нар туршлага судлах гэсэн 6 бүрэлдэхүүн хэсэгтэй. 

Дээрх 6 бүрэлдэхүүн төсөлд ХААИС-иас  46 багш, судлаачид оролцсоноос Европын түнш сургуулиудад 20 багш туршлага судалжээ. Европоос Монголд 14 багш, 3 удаагийн сургалт зохион байгуулж, сургалт судалгааны биоклиматик /bioclimatic/ хүлэмжийг ашиглалтад оруулсан. Мөн цахим хичээл бэлтгэх студи, тэнхимийн төхөөрөмж, программ хангамж, ном болон цахим сургалтын тэнхим, уулзалтын өрөө, бичлэгийн студи байгуулсан. Төслийн үйл ажиллагааг дэмжих оюутны клубын үйл ажиллагааг идэвхжүүлж, интерактив сургалтын талбар (platform) боловсруулсаны зэрэгцээ их сургуулийн дэргэдэх “Career center”-ийг дэмжин, хөгжүүлж байна. Цаашид цахим хичээлүүдийг дуусгаж, сургалтад ашиглах, Карьер Хөгжлийн Төвийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, туршлага судлах уулзалтыг зохион байгуулах, “Хөдөөгийн хөгжил” модуль эхлүүлэх, AdobeFamily, Office365 … программыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. 

       Тус төсөл нь Европын 3 их сургууль болох Франц улсын Ренн хот дахь АГРОКАМПУС УЭСТ Их Сургууль (AGROCAMPUS OUEST), Испани улсын Люго хот дахь Сандиего Компостелагийн Их Сургууль (The University of Santiago de Compostela), Румын улсын Тимишоара хот дахь Банатын мал эмнэлэг, ХАА-н их сургууль (the Banat University of Agricultural Sciences and Veterinary Medicine of Timisoara: USAMVBT) Монгол улсын ХААИС, МУИС, ШУТИС гэсэн нийт 6 сургуулийн хамтран хэрэгжүүлж байгаа төсөл бөгөөд  2017-2020 оны хооронд 3 жилийн хугацаатай хэрэгжиж байна.  Төслийн нийт санхүүжилт нь 861.958,66 евро юм. Тус төслийн санаачлагч бөгөөд, ХААИС дахь зохицуулагчаар ХААИС-ийн ЭЗБС-ийн багш  Т.Эрдэнэчулуун ажиллаж байна. Мөн төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://apfaa.agrocampus-ouest.fr/en  цахим хуудаснаас авах боломжтой. 




ХААИС Тоон мэдээлэл

  • 1
    Байгуулагдсан он : 1958

  • 2
    Суралцагчид
    • Бакалавр оюутан: 4040
    • Магистрант оюутан: 2170
    • Докторант оюутан: 180
    • Хэлний бэлтгэл:
    • Гадаад оюутан:

  • 3
    Нийт багш, ажилтнууд
    • Үндсэн багш: 391
    • Цагийн багш:
    • Ажилтнууд:294