БАТЛАВ. ЗАХИРАЛ                                               Т.ХЭРҮҮГА

ГАДААДАД АЖИЛЛУУЛАХ, СУРАЛЦУУЛАХ ГЭРЭЭ

Дугаар ....../....... 

20........ оны ............ сарын ............ өдөр                                      Улаанбаатар хот 


Нэг. Ерөнхий зүйл 

1.1. Энэхүү гэрээг нэг талаас ХААИС-ийг төлөөлөн Чанарын удирдлага, зохицуулалт асуудал эрхэлсэн дэд захирал О.Нямсүрэн /цаашид “сургууль” гэх/, нөгөө талаас ............................... бүрэлдэхүүн сургууль / албаны ............................................... албан тушаалтай ........................................... регистрийн дугаартай .............................................. овогтой ............................... /цаашид “суралцагч” гэх/ нар “ХААИС-ийн Хөдөлмөрийн дотоод журам”,  бусад холбогдох баримт бичгүүдэд нийцүүлэн харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулав.

1.2. Гэрээний зорилго нь Хөдөө аж ахуйн их сургуулийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд гадаадын их сургуульд урт болон богино хугацаагаар зочин багшаар ажиллах, тэтгэлэгтэйгээр суралцах, судалгаа хийх, мэргэжил дээшлүүлэх, судалгааны ажил гүйцэтгэхээр элсэж буй багш, судлаач, ажилтан болон сургууль хоорондын эрх үүргийн харилцааг зохицуулахад оршино.

Хоёр. Гэрээний гол нөхцөл

2.1. Суралцагч нь ........................................... улсын ...................................... сургуулийн ................................. магистрантур / докторантур / докторын дараах / зочин багш / мэргэжил дээшлүүлэх чиглэлээр ...................... жил суралцан, төгсөж ирээд ХААИС-ийн ................................ сургуулийн ........................... албан тушаалд ..... доошгүй жил ажиллах нөхцлийг тохиров.

2.2. Суралцагчийн суралцах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг Засгийн газраас тогтоон мөрдүүлж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож төлнө.

2.3. Гэрээнд заасан хугацаанд сургалтаа дүүргэж, эрдмийн зэргээ хамгаалж чадалгүй гэрээний хугацааг сунгах тохиолдолд суралцагч нь сунгасан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хувиасаа төлнө.

2.4. Суралцагч нь тэтгэлэгт төсөл, хөтөлбөр,  сургалтад хамрагдаж буй тохиолдолд цалинтай чөлөө олгохгүй.

Гурав. Сургуулийн эрх, үүрэг 

3.1.  Ажилтны мэдлэг боловсрол, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх, сургалтад хамруулах боломжийг бүрдүүлнэ.

3.2. Суралцагчтай тогтмол холбоотой байж, түүнд сургуулиас хамаарах аливаа асуудал дээр дэмжлэг үзүүлэх, мөн суралцагчаар дамжуулан сургуулийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр анхааран ажиллана.

3.3. Суралцагчийг төгсөж ирэх хүртэл ажлын байрны орон тоог хэвээр хадгална.

3.4. Суралцагчийн суралцах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон төлнө.

3.5. Суралцагч өөрийн буруугаас гэмт хэрэг зөрчилд холбогдсон, сургалтаа дүүргэсний дараа ажилдаа ирээгүй, урьдчилан мэдэгдэлгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байх эрхтэй. 

3.6. Аливаа зөрчил гаргах, энэхүү гэрээ болон бусад холбогдох дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд энэхүү гэрээг шууд цуцлах эрхтэй.  

Дөрөв. Суралцагчийн эрх, үүрэг 

4.1. Гадаадад сурах хугацаандаа аливаа ёс суртахууны болон сахилгын зөрчил гаргахгүй, сургуулийн нэр хүндийг эрхэмлэн, гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй холбоотой байж, сургуулийн гадаад харилцааг өргөжүүлэхэд идэвх, зүтгэл гаргана.

4.2. Гэрээнд заасан хугацаа дууссаны дараа сургуульдаа эргэн ирж ажиллах,

4.3. Хамтын ажиллагаа, сургалттай холбоотой аливаа асуудал дээр сургуулиас тавьсан хүсэлтийг биелүүлнэ.

4.4. Суралцаж ирээд сургуульд тасралтгүй ............. жилээс доошгүй хугацаанд ажиллана.

4.5. Үргэлжлүүлэн ажиллаж, сурах шаардлагатай тохиолдолд Гадаад хамтын ажиллагааны хэлтэст албан ёсоор нэг сарын өмнө бичгээр мэдэгдэх үүрэгтэй.

4.6. Сургуулиас хамаарах асуудал дээр бүхий л талаар дэмжлэг туслалцаа авах эрхтэй.

Тав. Талуудын хүлээх хариуцлага

5.1. Суралцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эргэн ирж ажиллаагүй тохиолдолд суралцах хугацааны туршид төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэлийг ХААИС-д бүрэн гүйцэд буцаан төлнө.

Зургаа. Бусад зүйл 

6.1. Гэрээ нь талууд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.

6.2. Гэрээг 4 хувь үйлдэж, Хүний нөөцийн менежер, Санхүүгийн алба, Гадаад хамтын ажиллагааны хэлтэс, суралцагч нар нэг нэг хувийг хадгална. Талуудад хадгалагдсан хувиуд нь хууль зүйн ижил хүчинтэй байна.

6.3. Гадаадад суралцах чөлөөг Хөдөө аж ахуйн их сургуулийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 10.1, 10.2, 10.3 дугаар заалтуудыг үндэслэн олгоно.

6.4. Талууд энэхүү гэрээг байгуулсантай холбоотой болон гэрээг хэрэгжүүлэх явцад олж мэдсэн байгууллага хувь хүний нууцад хамааралтай хуулиар хамгаалагдсан аливаа мэдээ, мэдээллийг бусдад бичгэн болон аман хэлбэрээр задруулахгүй, ашиглахгүй байх үүргийг хугацаагүй хүлээнэ.

6.5. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас аль нэг тал гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй эсвэл биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд нөгөө талдаа нэн даруй мэдэгдэнэ.

6.6. Гэрээнд тусгагдаагүй асуудлыг шийдвэрлэхдээ Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг мөрдлөг болгоно.

6.7. Гэрээтэй холбогдон гарч болзошгүй маргааныг зөвшилцөж шийдвэрлэнэ. Шийдвэрт хүрч чадахгүй тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлнэ.  

6.8. Гадаадад урт, богино хугацаагаар суралцах гэрээг холбогдох нэгжийн удирдлага, дэд захирлууд хянаж, их сургуулийн захирал баталгаажуулна.   

ГЭРЭЭГ БАЙГУУЛСАН: 

Хөдөө аж ахуйн их сургуулийг төлөөлж:  
Сургалтын бодлого, зохицуулалт эрхэлсэн дэд захирал Р. Чанцалдулам
[Гарын үсэг]

Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга
[Гарын үсэг]

Эдийн засаг, хөгжлийн асуудал эррхэлсэн дэд захирал Ж.Батчулуун
[Гарын үсэг]

Чанарын удирдлага, зохицуулалт эрхэлсэн дэд захирал О.Нямсүрэн
[Гарын үсэг]

Бүрэлдэхүүн сургуулийг төлөөлж:
........................................... сургуулийн захирал .........................................................
[Гарын үсэг]

Суралцагч:
[Овог нэр]
[Гарын үсэг] 
[И-мэйл хаяг]
[Утасны дугаар]   


ХААИС Тоон мэдээлэл

  • 1
    Суралцагчид
    • Бакалавр оюутан: 4087
    • Хос хөтөлбөрийн оюутан: 50
    • Бакалаврын гадаад оюутан: 96
    • Магистрант: 268
    • Докторант: 430
    • Ахисан түвшний гадаад суралцагч: 213

  • 2
    Багш, ажилтнууд
    • Үндсэн багш: 354
    • Гадаад багш: 4
    • Гэрээт багш:
    • Зочин профессор: 0
    • Ажилтнууд:294

  • 3
    Багшлах бүрэлдэхүүний бүтэц
    • Докторын зэрэгтэй багш: 196
    • Магистрын зэрэгтэй багш: 158
    • Профессор багш: 15
    • Дэд профессор багш: 84
    • Ахлах багш: 117
    • Багш: 79
    • Дадлагажигч багш: 40
    • Зөвлөх профессор: 19