ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАХ 


ГАДААДАД СУРАЛЦАХЫГ ХҮСЭГЧДЭД

 

ХААИС-ийн Гадаад хамтын ажиллагааны хэлтэсээс оюутанд чиглэсэн олон үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Үүнээс дурдвал: 

  • Хос хөтөлбөр - ОХУ, БНСУ, БНХАУ зэрэг орнуудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлээд хэдийнээ 10 жил болж байна. Энэхүү хугацаанд нийтдээ 332 оюутан хамрагдаж, 192 оюутан төгссөн ба одоогоор 134 оюутан суралцаж байна. 
  • Оюутан солилцооны хөтөлбөр- ХААИС нь БНСУ, БНХАУ, Япон, Тайвань зэрэг орны хамтын ажиллагаатай сургуулиудтай оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг ба жил болгон шаардлага хангасан 10-14 оюутан хамрагдаж, хагас жил болон 1 жилийн хугацаанд тухайн оронд суралцаж харилцан туршлага судалдаг. 
  • Интерншип хөтөлбөр - ХААИС нь Израйль улсын Агростадиис байгууллагатай 2018 оноос интерншип хөтөлбөрийг 3 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 35 оюутан хамрагдан, суралцаж, ажиллах дадлага туршлага хуримтлуулсан. Мөн Скандинавын орнууд болох Швед, Норвеги, Дани, Герман, Нидерланд улсад хөтөлбөр хэрэгжүүлдэг Бихтер, Япон улсын Айвинг, МонФүжи зэрэг байгууллагатай гэрээ байгуулан оюутнуудыг мэргэжлийн чиглэлээр нь цалинтай дадлагад хамруулж байна.
  • Үйлдвэрлэлийн дадлага– Жил бүр БНХАУ болон ОХУ руу ХААИС-ийн  50-80 оюутан, 14-21 хоногийн мэргэжлийн болон үйлдвэрлэлийн зуны дадлагад хамрагддаг. 
  • Оюутны олон улсын эрдэм шинжилгээний хурал – Япон улсын Токиогийн ХААИС нь жил бүр олон улсын оюутнуудын эрдэм шинжилгээний чуулга уулзалтыг зохион байгуулдаг билээ. Энэхүү уулзалтад ХААИС-иас шалгарсан 2 оюутан хамрагдаж, чуулга уулзалтын сэдвийн дагуу илтгэл хэлэлцүүлэн, гадаад оюутнуудтай эрдэм мэдлэг, дадлага туршлага, авхаалж самбаагаа сорин оролцдог.

 




ХААИС Тоон мэдээлэл

  • 1
    Суралцагчид
    • Бакалавр оюутан: 4087
    • Хос хөтөлбөрийн оюутан: 50
    • Бакалаврын гадаад оюутан: 96
    • Магистрант: 268
    • Докторант: 430
    • Ахисан түвшний гадаад суралцагч: 213

  • 2
    Багш, ажилтнууд
    • Үндсэн багш: 354
    • Гадаад багш: 4
    • Гэрээт багш:
    • Зочин профессор: 0
    • Ажилтнууд:294

  • 3
    Багшлах бүрэлдэхүүний бүтэц
    • Докторын зэрэгтэй багш: 196
    • Магистрын зэрэгтэй багш: 158
    • Профессор багш: 15
    • Дэд профессор багш: 84
    • Ахлах багш: 117
    • Багш: 79
    • Дадлагажигч багш: 40
    • Зөвлөх профессор: 19