В.Р.Филипповын нэрэмжит Буриадын ХАА Академи
ОХУ-н ерөнхийлэгч Путиний боловсролын талаар тусламж үзүүлэх тушаалыг үндэслэн монголоос онц сурдаг, амьдралын боломж хомсдолтой орос оюутанд зориулсан 81,2 % хөнгөлөлттэй үнээр зөвхөн манай академи оюутан элсүүлэн авч байна.
Бакалавр, магистр, докторын эчнээ сургалтандаа маш яаралтай 10-р сарын 18.ны өдрийн дотор элсүүлэн авна.
Төлбөрийг Улаан-Үүдэд очсоны дараа өөрийн биеэр тушаана
В.Р.Филипповын нэрэмжит Буриадын ХАА Академи нь Буриад Улсын анхны дээд сургууль бөгөөд 1931 онд Буриад-Монголын Хөдөө Аж Ахуй-Багшийн Дээд Сургууль нэртэй байгуулагдсан улсын сургууль юм. Одоо 12 000 орчим оюутан суралцдаг. Тус академи нь ОХУ-н «Мэргэжлийн шилдэг их сургууль» дипломоор шагнагдан шилдэг 100-н их дээд сургуулийн тоонд орсон ба Буриад ба Байгалийн чанадад анх удаа TOEFL шалгалт авах Олон улсын төвийн эрх авсан. 2014 онд явуулсан төгсөгчдийн ажилд орсон эсэх судалгаагаар тус академийн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн төв нь ОХУ-н 82 субъектын 925 төвөөс 6-р байранд шалгарсан юм. Түүнчлэн 2013 онд Бельгийн Гентын их сургуульд явагдсан хуралдаанаар европын амьдрах ухааны их сургуулиудын ассоциацын гишүүнээр сонгогдсон. Одоогийн байдлаар Европын Холбооны ТЕМПУС хөтөлбөрийн 2 төсөл хэрэгжиж байна.
2 дахь жилдээ монголоос оюутан элсүүлэн авч байна. Нийт 23 оюутан Булган, Төв, Хөвсгөл, Сэлэнгэ аймгууд, Дархан, Улаанбаатар хотоос элсүүлэн авснаас бүгд амжилттай суралцаж байна.
Бакалаврт дүн харгалзахгүйгээр 11.р ангийн аттестатын дагуу хүссэн ангид нь бэлтгэлгүйгээр шууд авахдаа өөрийн орос хэлний курсдээ сургасны үндсэн дээр элсүүлэн авна. Бакалаврын төлбөр мэргэжлээс шалтгаалан 750 000 - 1 250 000 ₮ байна.Орос хэлийг анхан шатны түвшнээс эхлэн доктор профессор заана.
Магистрт мөн орос хэлний курст сургасны үндсэн дээр элсүүлэн авна.
Магистрын төлбөр нь 750 000 - 1 050 000 ₮ байна.
Докторт профессор олж өгөн шалгалтын асуултууд дээр туслалцаа үзүүлж элсүүлнэ. Эчнээгээр элсэгчдийг оюутны байранд хямд үнээр суулгаж, хичээл дээр нь туслана. Докторын төлбөр нь 1 000 000- 1 250 000 ₮ байна.
Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн мал эмнэлгийн анги төгсөгчдийг шууд аспирантурт элсүүлэн авна. Монгол дахь төлөөлөгч нь элсэн орогчдыг Улаан-Үүд хотод өөрийн биеэр хүргэж өгнө. Мөн суралцах хугацаанд нь гадаад харилцааны албатай хамтран анхаарал тавина. Улаан-Үүд хот орох замын зардал: ₮:45 000- 67 000 ₮ өдөр бүр автобус, эрхүүгийн суудлын нэмэлт вагон, олон улсын галт тэрэг явна.
Академийн хажууд байрлах тул унаа, автобусанд мөнгө зарах шаардлагагүй. Оюутны хотхонд дэлгүүр, эмнэлэг, том стадион бусад хэрэгцээтэй үйлчилгээнүүд байрладаг, амьдрах орчин аюулгүй. Буриад улс нь ОХУ-н биеэ даасан субъект бөгөөд Улаан-Үүд хотын хүн ам маш найрсаг сайхан ард түмэн байдаг. Асуудал гарвал монголоор яриад ойлголцож болно. Улаан-Үүд хотод Дуурь бүжгийн театр, Байгаль театр, Оросын жүжгийн театр бусад олон театр, музейнууд байрладгаараа Дорнод сибирийн театрын нийслэл гэж алдаршжээ. Тус хотын гудамж ногоон байгууламжууд, парк, цэцэрлэгүүдээр дүүрэн, гудамж гарахад машин нь хүнээ өнгөрөхийг хүлээгээд зогсдог. Мах болон хоол хүнс нь монголоос хямд, дотуур байрандаа тусгай бэлдсэн гал тогоонд хоолоо бэлдэнэ.
Монгол дахь албан ёсны төлөөлөгч
Холбогдох утас : 95 55 35 62
Веб сайт: www.bgsha.ru