Мал эмнэлгийн хүрээлэнгийн хэвлүүлсэн ном хэвлэл, бүтээлийн жагсаалт

Нийтлэгч : С.Erdene-ochir
Огноо: 1999-12-31 00:00:00

 

Мал эмнэлгийн хүрээлэнгийн хэвлүүлсэн
ном хэвлэл, бүтээлийн жагсаалт
 
  

Зохиогч: Жамбалсүрэнгийн Пүрэвжав ХААИС-ийн хүндэт профессор, доктор /PhD/

Танилцуулга: Энэхүү ном нь амин хэмжилзүйн нүсэр аргуудыг аль болох авсаархан авч хэрэглэхэд хялбар болгон бичсэн бөгөөд сүүлийн үеийн хялбарчилсан, түргэн аргуудыг оруулж өгсөн. Мэргэжлийн ном сэтгүүлийг ашиглах, тэдгээрт бүтээлээ нийтлүүлэх, туршилт шинжилгээний ажлын тоо баримтыг боловсруулахад амин хэмжлийн аргыг судлах, хэрэглэх нь малын эмч, мал зүйч, хүний эмч, судлаачид, дээрх чиглэлээр суралцаж буй оюутан залууст тулгарч байгаа асуудлын нэг болоод байгаа одоо үед энэхүү ном хэрэгцээ шаардлагыг зохих хэмжээгээр хангаж чадна. 

   
Зохиогчид: П.Энхтуяа /ScD/, Д.Батсайхан /PhD/,     
                                         Ч.Цэвэгдорж /Ph.D/, Ц.Долгорсүрэн 
                                                      
  Танилцуулга: Өндөр ашиг шимт саалийн үнээг өсгөн үржүүлэхэд нөлөөлөх гол хүчин зүйл болох саалийн үнээний үржлийн эрхтний үрэвсэл, үргүйдэл, сувайралт, хээл хаялтаас урьдчилан сэргийлэх, эмчлэх шинжлэх ухааны үндэслэлтэй цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх, мөн дааврын бэлдмэлийг зааврын дагуу зөв хэрэглэж сурах талаар малын эмч, малчдад зайлшгүй шаардлагтай мэдээллийг энэхүү гарын авлага агуулсан болно.
   

Зохиогчид: Доктор, профессор Б.Минжигдорж,  Доктор  

                       Д.Батсайхан, Д.Даваадорж, П.Түмэнбаяр, Г.Ганбат

Танилцуулга: Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа малчин залууст зориулан зайлшгүй мэдвэл зохих анхан шатны мэдлэг, төрөөс малчдын талаар баримтлах бодлого, малчдын хөгжил, малын арчилгаа, маллагааны технологи, бэлчээрийн менежмент, мал эмнэлгийн үйлчилгээ, өрхийн орлого зарлагын бүртгэл, үйл ажиллагааны төлөвлөгөөны талаарх агуулга бүхий малчны өврийн экстейншиний ном болно

Зохиогчид: А.Алтанчимэг (PhD),

Д. Ганболд,

 Д. Буяндэлгэр

 Танилцуулга: " Мал эмнэлгийн эмгэг судлалын өнгөт атлас"Анхдугаар хэвлэл 3 дэвтэр

Зохиогчид: А.Алтанчимэг (PhD),
Д. Ганболд,
 Д. Буяндэлгэр
 
Танилцуулга: “Мал эмнэлгийн эмгэг судлалын өнгөт атлас”
Хоёрдугаар хэвлэл
 
Хэвлэгдсэн он: 2004 он

Зохиогчид: Д. Буяндэлгэр

Д. Ганболд

А.Алтанчимэг

С.Андрей

Танилцуулга: “Мал эмнэлгийн эмгэг судлалын өнгөт атлас” Гуравдугаар хэвлэл

 Хэвлэгдсэн он: 2006 он

Зохиогчид: Д. Ганболд

А.Алтанчимэг

Д. Буяндэлгэр

А.Хөхөө

Танилцуулга: Малын халдварт өвчний эмгэг анатомийн оношлогоо

Хэвлэгдсэн он: 2009 он

Зохиогч: А.Хөхөө

 Танилцуулга: Мал эмнэлгийн ерөнхий халдвар судлал

 Хэвлэгдсэн он: 2011 он

Зохиогчид: С.Андрей, А.Алтанчимэг
 
Танилцуулга: Ерөнхий эмгэг судлал
 
Хэвлэгдсэн он: 2012 он

utas