“АМЬТНЫ БИЕД УРГАМЛЫН АЛКОЛОИДЫН ЭСРЭГ ДАРХЛАА ҮҮСЭХ ҮЗЭГДЭЛ” ШИНЖЛЭХ УХААНЫ НЭЭЛТ
Х.Тумбаа, Ж.Мягмар, Мө.Даш, С.Нямаа
Нээлтийн тодорхойлолт: Амьтны биед ургамлын алколоидын эсрэг үүсэх дархлаа нь тухайн ургамлаас гаралтай алколоид буюу зүймэл бус бага молекулт нэгдэлтэй харилцан үйлчлэлцэх шинжээр илэрч хавсарга холбох урвал цус наалдуулах шууд ба саатуулах урвал, наалдуулах урвал болон хэт дархлаат өвөрмөц ийлдэс хэрэглэхэд хэмжигдэн тодорхойлогддог болон тэр нь алколоидот ургамлын хорт нөлөөнд малын тэсвэрлэх чанарыг дээшлүүлж хордлогыг багасгаж, амьдын жинг нэмэгдүүлэхэд зүй ёсны нөлөө үзүүлдэг урьд өмнө мэдэгдээгүй байсан үзэгдлийг онолоор илрүүлж, туршилтаар нотолсон байна.
Шинжлэх ухаанд шийдвэрлэсэн асуудал: Мал, амьтан ургамлын хордлогыг ийлдэс судлалын аргаар оношлох, эмчилгээний хэт дархлаат ийлдэс гаргаж авах аргыг анх удаа Монголд нэвтрүүлсэн.
“МАЛЫН АМЬДЫН ЖИНГ НЭМЭГДүүЛЭГЧ, БИОЛОГИЙН
ИДЭВХТ “ТАРГА” БЭЛДМЭЛ”
Х.Тумбаа, Ж.Мягмар, Д.Сэлэнгэ, Я.Нямаа
Шинжлэх ухаанд шийдвэрлэсэн асуудал: Малын амьдын жинг нэмэгдүүлэгч, биологийн идэвхт “Тарга” бэлдмэлийн үндсэн үйлчлэгч бодис нь Монгол мөнх харганаас ялгаж авсан антиоксидант үйлчилгээтэй алколоид юм. Энэхүү бэлдмэл ШБОС- 86 үзэсгэлэнгээс алтан медаль хүртсэн билээ. Амьдын жин нэмэгдүүлэгч “Тарга” бэлдмэлийг тарьснаас хойш бэлчээр сайтай нутагт 45хоног маллахад бог мал 2-5кг, бод мал 15-32 кг, гахай 20-30 кг-аар илүү жин нэмэгдэнэ.
Хэрэглээний түвшинд шийдвэрлэсэн асуудал: Энэ бүтээл нь малын махан ашиг шимийг нэмэгдүүлэх, хүн амыг хүнсээр хангахад бодитой хувь нэмэр оруулсныг үнэлж 1994 онд Монгол улсын төрийн соёрхол хүртсэн билээ.
АКРИТРАКТ БЭЛДМЭЛ
Я.Ганболд
Шинжлэх ухаанд шийдвэрлэсэн асуудал: “АКРИТРАКТ” бэлдмэл нь монгол оронд өргөн тархсан шулуун далавчтан шавьж царцааны түүхий эдээс эд , эрхтэн гэмтэх нөлөөг бууруулж, микросом ба митохондрын амьсгалын гинжинд нөлөөлөгч чөлөөт язгуур болох оксид азотын үүсэлтийг багасгаж, ингибатор үйлчилгээ үзүүлнэ. Мөн элэгний гомогенатад илрэх меландиальдегидын хэмжээг багасгаж, эд, эс дэх исэлдэлтийг саатуулан антиоксидант үйлчилгээ үзүүлдэг байна. Тэрчлэн уушиг болон гуурсан хоолойн салст бүрхүүл болон эдэд үрэвсэлт эмгэгийн үед эсийн түвшинд үүссэн эдийн хэвийн бус өөрчлөлтийг саатуулан, парасимпатик үйлдэл, гэдэс, ходоодны гөлгөр булчингийн хэвийн агшилтыг дэмжиж спазмалитик, мөн гуурсны агшилтанд нөлөөлж цэр ховхлох үйлчилгээ үзүүлнэ.
Хэрэглээний түвшинд шийдвэрлэсэн асуудал: “АКРИТРАКТ” бэлдмэлийг 1993 оноос туршилтын хүрээнд мал эмнэлэгт хэрэглэн, 1995 оноос эмчилгээний практикт бүрэн нэвтрүүлж, 1994 оноос хүний гуурсан хоолойн багтраа, уушигны төрөл бүрийн үрэвслүүд , ургамлын болон тооснaы харшлын үед хэрэглэх чиглэлээр эмнэлзүйн туршилтууд явагдаж, хүн эмнэлгийн практикт нэвтрүүлэх боломж бүрдээд байна. Монгол улсын шинжлэх ухааны оны шилдэг бүтээлийн 3-р байрын шагнал 2006 онд хүртсэн.
Эдийн засаг, үйлдвэржилтэнд оруулсан хувь нэмэр: Монгол орны бэлчээр, ургамлын хортон шавж болох Царцааны гаралтай түүхий эдийг эмийн бэлдмэлийн болон малын нэмэгдэл тэжээлийн үндсэн түүхий эд болгон хэрэглэснээр, уг шавжийг устгахад жил бүр улсын төсвөөс 500-600 сая төгрөг зарцуулж буй одоогийн менежментийг өөрчлөх нөхцөл бүрдүүлж, “Акритракт” бэлдмэлийг хүн, мал эмнэлгийн практикт, “Цармон” нэмэгдэл тэжээлийг мал аж ахуйн практикт бүрэн нэвтрүүлж, байгалийн нөхөн сэргээгдэх, хорт нөлөөгүй, биологийн идэвхит бодис агуулсан түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулахад төслийн цоо шинэ, шинэлэг тал оршино. Химийн бодис хэрэглэхгүй технологи нэвтрүүлж буй нь хүн, мал, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг арилгаж, гадаадын ижил төстэй бэлдмэлийг орлуулах боломж бүрдсэн болно. “АКРИТРАКТ” бэлдмэл нь: Технологийн патент № 838 /1993/
2005 онд БСШУЯ-наас “Шинжлэх ухааны оны шилдэг бүтээл” шалгаруулах уралдаанд “Лактобактерин СТХ” бүтээл 3-р байрт шалгарч “Шилдэг бүтээлийн өргөмжлөл”-өөр шагнуулсан
Бие махбодид хор хөнөөлгүй, ходоод гэдэсний бичил экологид зохицсон биологийн өндөр идэвхтэй, ашигтай бичил биетэн (сүүнхүчлийн) агуулсан экологийн цэвэр бүтээгдэхүүн болох пробиотик бүтээгдэхүүнийг хүн, мал эмнэлгийн эмчилгээ сэргийлэлтийн эм, хэрэглэгдэхүүн, хүнс, тэжээлийн нэмэлт, сувиллын бүтээгдэхүүний зориулалтаар ашиглах шинжлэх ухааны үндэслэл, технологийн шийдэлийг боловсруулж (Патент №952;1583;1584., MNS-1877;4877;5427., Малын эмийн гэрч.,№ 37;53., Хүнсний нэмэлт бүтээгд.,гэрч.,№70;71) баталгаажуулсан юм.
Бүтээгдэхүүнийг мал эмнэлэгт эмчилгээ, сэргийлэлтийн зориулалтаар, хүн амын хүнсний хэрэгцээнд сувиллын болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний зориулалтаар нунтаг хэлбэрээр 2г, 10 г-аар, 1 г-аар капсулдаж савласан нь хадгалалтын хугацаа урт, тээвэрлэхэд хялбар, байнга хэрэглэхэд дасал үүсэхгүй, үлдэц чанаргүй, ходоод гэдэсний бичил экологид тохирсон зэрэг болно. Грамм тутамд нь амилах чадвар бүхий өндөр идэвхтэй 200 (CFU/g) сая-аас доошгүй нянгийн эс, 18 төрлийн амин хүчил бүхий 50 хувийн нянгийн уураг агуулагдана.
Химийн гаралтай эм хэрэглэдэхүүний импортын хэрэглээг багасгаж, биологийн идэвхтэй давуу шинж чанарт нь тулгуурлан оюуны багтаамж өндөртэй биобүтээгдэхүүн болох эсгэлэн сүүн бүтээгдэхүүн, эмчилгээ сэргийлэлтийн бэлдмэлүүдийг үйлдвэрлэн өргөн хэрэглээнд нийлүүлж байна. Жилд 50-100 тн хүртэл шингэн сүү боловсруулж 1200-2400 кг хуурай пробиотик үйлдвэрлэнэ. Зөвхөн пробиотикийн борлуулалтын жилийн өртөг 90-180 сая төг болно.
Вирус судлалын лабораторийн
хэвлэн нийтлэгдсэн ном, бүтээлийн жагсаалт
1. Ц.Базарцэрэн, Б. Болдбаатар “Вирус судлалын үндэс” 1-1 2009. 20,3х/х
2. Ц.Базарцэрэн, Б. Болдбаатар “Вирус судлалын үндэс” 1-2 2009. 17,5/х
3. Ц.Базарцэрэн, Б. Болдбаатар “Мал амьтдын вируст өвчин” II 2003. 16,5/х
4. Ц.Базарцэрэн, Б. Болдбаатар “Мал амьтдын вируст өвчин” III 2003. 17.4/х
Ц.Базарцэрэн, Б. Болдбаатар “Мал амьтдын вируст өвчин” IV 2003. 13,5/х