МЭХ-ийн шилдэг бүтээлүүд
ШИНЖЛЭХ УХААНЫ НЭЭЛТ
Цэвэгийн Тойвгоо
Үхэр хонины цусны уураг, түүний бүлэг морфологийн үзүүлэлтийг малын нас, хүйс, улирлаар судлаж эрүүл үеийн хэвийн хэмжээг тогтоох, мал эмнэлгийн (1958), биологийн (1967) шинжлэх ухааны доктор, профессор, БНМАУ-ын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич, ЗХУ-ын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн гадаад гишүүн Ц.Тойвгоогийн удирдлагаар монгол хонины биологийн шинж, онцлогийг судлан арчилгаа маллагааны технологи боловсруулах, төллүүлэх зохистой хугацааг сонгон тогтоох зэрэг онол, практикийн өргөн хүрээтэй сорилт туршилтуудыг хийж байсан байна.
Академич Ц.Тойвгоогийн судалгаанаас үзэхэд монгол хонийг ойт хээрийн бүсэд 4 сарын 15-аас, тал хээрт 3 сарын 15-наас тус тус хургалуулах нь манай орны нөхцөлд хамгийн ашигтай хугацаа болохыг онол, практикийн үүднээс нотолж түүнийг хэрэгжүүлэх саналаа боловсруулж дээд байгууллагуудад өргөж байжээ.
“АМЬТНЫ БИЕД УРГАМЛЫН АЛКОЛОИДЫН ЭСРЭГ ДАРХЛАА ҮҮСЭХ ҮЗЭГДЭЛ” ШИНЖЛЭХ УХААНЫ НЭЭЛТ
Х.Тумбаа, Ж.Мягмар, Мө.Даш, С.Нямаа
Нээлтийн тодорхойлолт: Амьтны биед ургамлын алколоидын эсрэг үүсэх дархлаа нь тухайн ургамлаас гаралтай алколоид буюу зүймэл бус бага молекулт нэгдэлтэй харилцан үйлчлэлцэх шинжээр илэрч хавсарга холбох урвал цус наалдуулах шууд ба саатуулах урвал, наалдуулах урвал болон хэт дархлаат өвөрмөц ийлдэс хэрэглэхэд хэмжигдэн тодорхойлогддог болон тэр нь алколоидот ургамлын хорт нөлөөнд малын тэсвэрлэх чанарыг дээшлүүлж хордлогыг багасгаж, амьдын жинг нэмэгдүүлэхэд зүй ёсны нөлөө үзүүлдэг урьд өмнө мэдэгдээгүй байсан үзэгдлийг онолоор илрүүлж, туршилтаар нотолсон байна.
Шинжлэх ухаанд шийдвэрлэсэн асуудал: Мал, амьтан ургамлын хордлогыг ийлдэс судлалын аргаар оношлох, эмчилгээний хэт дархлаат ийлдэс гаргаж авах аргыг анх удаа Монголд нэвтрүүлсэн.
“ИШИГ ХУРГАНЫ ДАРХЛАЛЫН СИСТЕМИЙН ЭСИЙГ МИКОПЛАЗМ ЭМГЭГШҮҮЛЭХ ҮЗЭГДЭЛ”БҮТЭЭЛЭЭР ШИНЖЛЭХ УХААНЫ НЭЭЛТ
ДОКТОР Ц. ДАМДИНСҮРЭН, ЭША Д. ГАНБОЛД
Доктор Ч. Дамдинсүрэн нь өөрийн шавь Д. Ганболдын хамт 1993 онд “Хурга, ишигний дархлааны эсийг микоплазм эмгэгшүүлэх үзэгдэл” нэртэй шинжлэх ухааны нээлт хийсэн нь дэлхийн болон эх орныхоо мал эмнэлгийн шинжлэх ухаанд оруулсан томоохон хувь нэмэр болсон юм.
“МОНГОЛ АДУУНЫ ЯМ ӨВЧНИЙ ҮҮСГЭГЧИЙН ӨВӨРМӨЦ ҮЗЭГДЛҮҮД” БҮТЭЭЛЭЭР ШИНЖЛЭХ УХААНЫ НЭЭЛТ
ПРОФ Г. ЦЭВЭГМИД, Ц.ЦЭНДСҮРЭН
Эдгээр эрдэмтэд ям оношлох маллейныг нутгийн омог ашиглан бэлтгэх технологи боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн төдийгүй ужиг ямтай адууг илрүүлэх маллейны сэдрээх сорилтын аргыг үйлдвэрлэлд өргөн хэрэглэснээр халдвар тараах эх уурхай болсон ямын ужиг халдварыг илрүүлэн оношлох боломжийг нээн өгсөн билээ. Түүнчлэн хлортетрациклин, мөнгөний ионы хам эмчилгээ хурц ямтай адууг 90 гаруй хувиар эдгэрүүлдгийг тогтоон, маллейны арьсны сорилоор эерэг урвал үзүүлсэн боловч маллейны сэдрээх сорилтоор сөрөг урвалтай адууны мах, сүүн бүтээгдэхүүнийг хүнсэнд ашиглах мал эмнэлэг-ариун цэврийн үнэлгээ боловсруулан, үйлдвэрлэлд тус тус нэвтэрүүлснээр улс ардын аж ахуйд ихээхэн үр ашиг өгсөн байна.
Бабедазол эмийн танилцуулга
Бабедазол: Адууны хачгийн халуун нь цусны улаан эсэд шимэгчлэгч Бабезиа төрлийн эгэл биетнээр үүсгэгддэг өвчин юм.Бабедазол нь 12%- ийн имидокарб дипропионат агуулсан бөгөөд адууны хачгийн халуун өвчний үүсгэгч T.equi болон B.caballi- ийн эсрэг эмчилгээ мөн урьдчилан сэргийлэхэд хэрэглэнэ. Гол үйлчлэгч бодис: Имидокарб дипропионат, найрлага: 12%- ийн имидокарб дипропионат, 2% хүртэл тогтворжуулагч агуулсан усан уусмал.
Химийн томьёо: C18H20N5O
Молекул жин: 348.4
Эм зүйн шинж: Бабезиа паразитын өсөлтийг зогсоож, цусны улаан эсийн олшролтыг дэмжинэ.
Савлагаа: 100мл.
Үйлдлийн механизм: Паразитын ДНХ- ийн нуклейн хүчилтэй холбогдон ДНХ- ийн мушгиаг задлан, бөөмийн шингэнийг устган, хооллох вакуоль цитоплазмд үүсэхийг дарангуйлж, рибосомыг багасгадаг.
Хэрэглэх заалт: Адууны хачгийн халуун өвчний эмчилгээ болон урьдчилан сэргийлэх зорилгоор хүзүүний арьсан дор болон булчинд тарьж хэрэглэнэ.
Хэрэглэх арга, тун: Адууны бабезиозын эмчилгээнд 100 кг амьдын жин тутамд 3мл-ээр бодож тарьж хэрэглэнэ. Бабезиозын халдвар B. caballi- аар дангаар бол 24 цагийн зайтай 2 удаа, T.equi болон дээрхи 2 үүсгэгчээр холимог хэлбэрээр халдварлаж өвчилсөн үед 24 цагийн зайтай 4 удаа тус тус тарьж эмчилнэ.
Үүсгэгчийн үржил хөгжлийг бүрэн таслан зогсоох зорилгоор T.equi халдварын үед эхний эмчилгээнээс 45 хоногийн дараа дээр дурдсан тунгаар эмчилгээг давтан хийнэ.
Урьдчилан сэргийлэх зорилгоор бэлчээрийн хачиг унах хугацаанд 14 хоногийн зайтай дээрхи тунгаар 2 удаа тарьж хэрэглэнэ.
Хориглох заалт: Эмийн тун хэтрүүлж тарихыг хориглоно.
Гаж нөлөө, эмийн харилцан нөлөөлөл: Бэлдмэлийг зааварт заасан тунгаар хэрэглэхэд ямар нэг сөрөг нөлөөгүй боловч тун хэтрүүлж хэрэглэхэд амьсгал давхцах, зүрхний цохилт олширох зэрэг шинж тэмдэг илэрч болно.
Хордого саармагжуулах арга:Атрофин сульфатийг тарьж хордлого саармагжуулна. Хадгалах тээвэрлэх нөхцөл: Тус эмийг харанхуй, сэрүүн газар хадгална. Хөлдөөж болохгүй. Хагарч гэмтэхээс хамгаалан тээвэрлэнэ.
Эмийн идэвхээ хадгалах хугацаа: Хадгалах хугацаа үйлдвэрлэснээс хойш 2 жил, Анхааруулга: Хэрэглэснээс хойш сүүг 21 хоног, махыг 30 хоногийн дараа хүнсэнд хэрэглэж болно.
Үйлдвэрлэгч: Монгол улс, Мал эмнэлгийн хүрээлэн Молекул генетикийн лаборатори.
“ЛАКТОБАКТЕРИН СТХ”
Зохиогч: Ж.Дүгэрсүрэн, Ш. Дэмбэрэл
“Лактобактерин СТХ” бэлдмэл нь биологийн ашигтай амьд нянгийн бэлдмэл (Lactobacillus acidophilus LBO 50 болон Lactobacillus reuteri LBO5) шингэн сүүнд өсгөвөрлөн хатааж, нунтагласан энэхүү бэлдмэл нь 85-90 хувийн хуурай бодис, 17 төрлийн амин хүчил бүхий 50-60 % -ийн нянгийн уураг, 108CFU/г-аас доошгүй сүүн хүчлийн савханцар агуулна.
Хэрэглэх заалт, үр дүн: Төл малын биж өвчнийг анагаах
-Дисбактериозийн эсрэг, уургийн дутагдал нөхөх, шүвтэн хүчлийг нэмэгдүүлэх
-Гүзээ-ходоодны тэжээл боловсруулалтыг идэвхижүүлэх
-Амьдын жинг нэмэгдүүлэх үйлчилгээтэй
Биж өвчтэй торой, хурга, ишгэнд 2-3 г, тугалд 5 г – аар өдөрт 2 удаа урьдчилан бүлээн усаар дэвтээж, хөхүүлэхээс 30 минутын өмнө дотуур олгоно.
Өсөлт муутай хөрвө хурга, ишгэнд 10 г –аар, төлөг, борлон, бяруунд 30 г хүртэл хэмжээгээр зуурч, өнжөөд нэг удаа дангаар нь болон тэжээлтэй багсарч өгнө.
Антогонист үйлчилгээтэй сүүн хүчлийн нянгийн бэлдмэлийг ашиглах нь тэжээл боловсруулах замын агуулагдахуун дахь нянгийн биологийн идэвхийг дээшлүүлэхэд эерэг нөлөөлөх үзүүлэх бөгөөд тэр ч чанараараа хурганы гүйлгэх шинжтэй эмгэгийг эмчлэхэд 93,0 ээс доошгүй хувийн идэвх үзүүлж байв.