УРГАМАЛ, ГАЗАР ТАРИАЛАНГИЙН СУРГАЛТ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ШИЛЖСЭН АЖЛЫН ЗАРИМ ҮР ДҮН
Шилдэг 3 хүртэлх үр дүн бүтээлийн танилцуулгад оруулах доорхи бүтээлүүдийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, эдийн засагт оруулсан хувь нэмрийг маш товч тодорхойлж зураг, дүрслэлийн хамт бэлтгэж явуулъя: тус бүр 1-2 хуудас:
- зусах зөөлөн буудайн, эртийн болцтой Дархан-131, Халх гол-1, дунд болцтой “Орхон” сорт, Дархан-74, Дархан-34, дунд оройн болцтой Дархан-144 сортууд
- "БНМАУ-ын газар тариалангийн систем"
- Тариалангийн хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах хавж боловсруулах технологи, зурваслан тариалах технологи, химийн уринш бэлтгэх технологи
- Төмсний шинэ сортуудын үрийн булцууг вирусээс эрүүлжүүлэх болон аэропоникийн технологи,
- Монгол оронд хөдөө аж ахуйн таримал ургамлын анхны генобанкыг байгуулж 70 гаруй төрлийн тарималын 21000 гаруй сорт, дээжүүд бүхий эх орны ургамлын генетик нөөцийн санг амьдаар хадгалж судалгааны эх матеариал болгон ашиглаж байна.
- Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2008-2010 онд нийт 15 аймгийн 102 сумын тариалангийн 579.0 мянган га талбайн хөрсийг шинжилж, хөрсний шим тэжээлийн бодисын хангалтын болон элэгдэл эвдрэлийн зэргийг тогтоож, “Бордох зөвлөмж” боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн.
- 2012-2013 онд ҮХААЯамны захиалгаар, ТЭДСангийн санхүүжилтээр “Тариалангийн атаршсан талбайн хөрсний шинжилгээг гүйцэтгэх” гэрээт ажлын хүрээнд 8 аймгийн 55 сумын 503 аж ахуйн нэгж, иргэд, ЗДТГазрын эзэмшил бүхий нийт 347.1 мянган га атаршсан талбайг хөрсний агрохимийн шинжилгээнд хамруулж атаршсан талбайг бордож ашиглах зөвлөмж боловсруулаад байна.
- ОУАЭА-ийн техник хамтын ажиллагааны үр дүнд Монгол орны тариалангийн хөрснөөс азот хуримтлуулагч Azospirillum, Azotobacter, фосфор задлагч Azoarcus.зэрэг, ашигтай бичил биетнийг биотехнологийн аргаар ялган, сонгож нутгийн омгийн эсийн өндөр идэвхтэй штамм бүхий Ризобактерийн биобордоог бий болгож жилдээ 6-8 тонн хуурай хэлбэрээр бэлтгэн Төв, Сэлэнгэ, Булган, Увс, Хэнтий зэрэг аймгуудын тариалангийн үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүлсэн.