ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА
ЭРДЭМТДИЙН АНХААРАЛД
ШУА-ийн Байгалийн шинжлэлийн нэгдсэн лабораторийн захирал (эрхлэгч)-ын сонгон шалгаруулалтыг дахин зарлаж байна.
Лаборатори нь эрдэм шинжилгээ судалгааны байгууллагуудад шаардлагатай хэмжилт, судалгаа шинжилгээг орчин үеийн өндөр мэдрэх чадвар, нарийвчлал бүхий багаж төхөөрөмжөөр гүйцэтгэдэг мэргэжлийн судалгааны лаборатори юм.
Захиралд нэр дэвшигч нь БСШУ-ны сайдын 2007 оны 276 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагын захирал (дарга)-ын ажлын байр (албан тушаал)-ын тодорхойлолтод тавигдах нийтлэг шаардлага“ болон “ШУА-ийн харьяа байгууллагуудын захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журам”-ын үндсэн шаардлагуудыг тус тус хангасан байна. Журмыг Шинжлэх ухааны Академийн цахим хуудаснаас үзэж танилцана уу.
Нэр дэвшигчид нь холбогдох материал (хүсэлт, анкет, ажил байдлын тодорхойлолт, үйл ажиллагааны хөтөлбөр, бүтээлийн жагсаалт)-ыг бүрдүүлэн 2014 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн дотор ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт ирүүлнэ үү.
Хаяг: Шинжлэх ухааны Академийн Тэргүүлэгчдийн газар
Соёлын Төв Өргөө, 6 давхар
Холбоо барих утас : 263872, 264889
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН
ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ГАЗАР