МАЛ АЖ АХУЙН ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАР
Мал аж ахуйн шинжлэх ухааны салбарын судалгаа, шинжилгээний ажил нь монгол малын биологи, аж ахуйн онцлогийг илрүүлэн тодорхойлох, селекцийн сонгодог загварыг ашиглан мал, гахай, шувуу, зөгийн аж ахуйн үржил, ашиг шимийн чанарыг сайжруулах, мал маллагааны технологийг боловсронгуй болгох, экологи газар нутаг, бэлчээр, ургамлын байдлыг үнэлэх, малын нөхөн үржихүйн онцлогийг судлах, мал аж ахуйн судлалд орчин үеийн удам зүй, биотехнологийн ололтыг ашиглахад чиглэгддэг.
БЭЛЧЭЭР, ТЭЖЭЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАР
Монгол орны бэлчээрийн төлөв байдал, чанарт гарч байгаа өөрчлөлтийг хянах, хамгаалах, нөхөн сэргээх, сайжруулах, ургамлын бүтэц, бүрэлдэхүүн, бүтээмж, хэнзлэлт, химийн найрлагыг цаг уурын нөхцөл, ашиглах чиглэлээр ШУТТөслүүдийг хэрэгжүүлдэг. Бэлчээрийн монинторингийн судалгааны цэгүүд нь монгол орны байгаль-экологийн бүс, бүслүүрийг төлөөлүүлэн ойт хээр, хээр, цөлөрхөг хээрийн зонхилогч гол хэв шинжийн бүлгэмдлүүдийг төлөөлдөг. Таримал тэжээл үйлдвэрлэл, тэжээлийн олон наст ургамлын генефондын чиглэлээр суурин судалгааны 2 төвийг /Дархан Уул аймгийн Хонгор сум, Төв Батсүмбэр/ түшиглэн ШУТТ-ийн ба ОСС, инновацийн төслийг тус тус хэрэгжүүлж байна. Мөн малын тэжээлийн өндөр ач холбогдолтой Монгол орны газарзүйн бүс бүслүүрээс цуглуулсан 2200 дээжийн технологийн дагуу хадгалж цахим мэдээллийн санг бүрдүүлэн судалгаа шинжилгээнд ашиглаж байна.