Амьдралынхаа анхны хариуцлагатай сонголтыг хийхээр ирээдүй өөд инээмсэглэн зогсож буй эрхэмсэг дүү нартаа энэ өдрийн мэнд хүргэе. Ирж яваа цаг, ирээдүй биднээс зөв сонголт хийж, хувь хүн өөртөө болон улс эх орондоо цаашлаад дэлхийн сайн сайханд хувь нэмрээ оруулж, ажиллаж, амьдрахыг санал болгож байгаа билээ. Иймээс олон боломжоос од шүүрэх адил зөв сонголт хийн, зорилготой байж, хөдөлмөрлөж чадвал Таны өмнө гэрэлт ирээдүй нээлттэй харагдах болно. Сонголтоо бататган, зорилгодоо хүрэхийн тулд тууштай тэмцэж, өндөр хариуцлагатай суралцаарай. Бид, манай сургуулийн эрдмийн хамт олон Таны ирээдүйн зорилгыг биелүүлэхэд бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллах болно.
Хэзээ, хаана ч мөн чанар, чухал байр сууриа үл алдах, хүн төрөлхтөний мөнхийн хэрэгцээг хангаж байдаг Хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн болохоор сэтгэл шулуудсан таны сонголтонд талархаж байна.
Танд амжилт хүсье.
ХААИС-ийн ректор, доктор, профессор Т.Хэрүүга