Токиогийн их сургуулийн профессор зочлов
Токиогийн их сургуулийн профессор Ямажи Эйжи өнөөдөр /2014.09.09/ ХААИС-д зочиллоо. Тэрбээр Монгол оронд анх удаа ирж байгаа бөгөөд энэ хугацаандаа хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг ХААИС-ийн үйл ажиллагаатай танилцахаар ирсэн гэв. Түүнийг ХААИС-ийн ректор, профессор Т.Хэрүүга болон Захиргааны ажлын албаны дарга Ц.Сүхтулга, Экосистемийн судалгааны төвийн эрхлэгч, доктор Ж.Ундармаа, Агроэкологийн сургуулийн тэнхимийн эрхлэгч, доктор С.Сайнбаяр нар хүндэтгэн хүлээн авч уулзсан юм.
Токиогийн их сургуультай ХААИС нь олон жил хамтран ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн жил хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэн сунгасан байна. Тус сургууль нь гурван кампус, 18 салбар сургуультай бөгөөд ноён Ямажи Эйжи тэргүүлэх чиглэлийн Шинжлэх ухааны сургуулийн олон улс судлалын хүрээлэнд ажилладаг гэв.
Тэрбээр хөгжиж байгаа орнуудад ХАА-н газар төлөвлөлтийн талаар зөвлөгөө өгдөг аж.