БАТЛАВ.
ЗАХИРАЛ Т.ХЭРҮҮГА
ГАДААДАД АЛБАН ТОМИЛОЛТООР
АЖИЛЛАХ / Суралцах гэрээ
Энэхүү гэрээг ХААИС-ийн багш, судлаач, ажилтан нар албан томилолтоор гадаадад зорчих журмын дагуу ................................ бүрэлдэхүүн, харьяа сургууль/хүрээлэнд ................................... ажилтай ............................................ овогтой .......................................... нь ...................................... улсын ...................................................................... их сургуульд суралцах болсонтой холбогдуулан нэг талаас ХААИС-ийг төлөөлж .................................. ажилтай ............................, нөгөө талаас ..................................... бүрэлдэхүүн, харьяа сургууль/хүрээлэнгийн ....................................... ажилтай ....................................... нартай .............................. овогтой ...................................... нар харилцан тохирч, 20..... оны ……. дугаар сарын ……-ний/ны өдөр байгуулав.
Нэг. Нийтлэг үндэслэл
Тус гэрээ нь Хөдөө аж ахуйн их сургуулийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд гадаадын их сургуульд урт болон богино хугацаагаар тэтгэлэгтэйгээр суралцах, судалгаа хийх, мэргэжил дээшлүүлэх, судалгааны ажил гүйцэтгэхээр элсэн орж буй багш, судлаач, ажилтан болон сургууль хоорондын эрх үүргийн харилцааг зохицуулахад оршино.
Хоёр. Сургуулиас хүлээх үүрэг
2.1. Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан/сургуулийн хамтын ажиллагааны гэрээний дагуу /зур/ гадаадын их, дээд сургуульд докторантур, магистрантур, мэргэжил дээшлүүлэх сургалт, докторын дараах сургалтанд / зур/ сурч байх ........ сарын хугацаанд нийгмийн даатгалыг хариуцан төлж, ажлын байрны орон тоог хэвээр хадгалж, амжилттай суралцаад буцаж ирэхэд тухайн ажлын байраар хангах;
2.2. Суралцагчтай тогтмол холбоотой байж, түүнд сургуулиас хамаарах аливаа асуудал дээр дэмжлэг үзүүлэх, мөн суралцагчаар дамжуулан сургуулийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр анхааран ажиллах.
Гурав. Суралцагчийн хүлээх үүрэг
3.1.Гадаадад ажиллах, сурах хугацаандаа аливаа зөрчил гаргалгүйгээр ажлаа гүйцэтгэх/суралцах бөгөөд сургуулийн нэр хүндийг эрхэмлэн, Захиргааны албатай холбоотой байж, сургуулийн гадаад харилцааг өргөжүүлэхэд идэвх, зүтгэл гаргах;
3.2.Сургалтын хугацаа дууссаны дараа сургуульдаа эргэн ирж ажиллах;
3.3.Сургалтын хугацааг дуусгавар болсны дараа тодорхой бус шалтгаанаар эргэн ирж ажиллаагүй тохиолдолд түүний өмнөөс төлөгдсөн нийгмийн даатгал, шимтгэл зэргийг буцаан бүрэн гүйцэд ХААИС-д төлөх;
3.4.Сургалт, хамтын ажиллагаатай холбоотой аливаа асуудал дээр сургуулиас тавьсан хүсэлтийг биелүүлэх;
3.5.Гүйцэтгэж буй ажил/сургалтаа үргэлжлүүлэх тохиолдолд Захиргааны албанд албан ёсоор нэг сарын өмнө бичгээр мэдэгдэх.
Дөрөв. Сургууль, нэгжийн эрх
4.1.Гадаадад албан томилолтоор ажиллах, их, дээд сургуульд суралцах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах;
4.2. Аливаа зөрчил гаргах, энэхүү гэрээ болон бусад холбогдох дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд албан томилолтоор ажиллах/суралцах гэрээг шууд цуцлах.
Тав. Суралцагчийн эрх
1. Сургуулиас энэхүү гэрээгээр байгуулсан үүргээ биелүүлэхийг шаардах;
2. Сургуулиас хамаарах асуудал дээр бүхий л талаар дэмжлэг туслалцаа авах;
3. Боломжтой нөхцөлд цааш үргэлжлүүлэн суралцах эрхтэй бөгөөд нийт сургалтын хугацаа дууссаны дараа эргэн ирж ажиллах.
Зургаа. Бусад
Гэрээ нь талууд гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн гадаадад ажиллаж/сурч буй хугацаанаас хамааран хүчин төгөлдөр үйлчилнэ. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай тохиолдолд талууд харилцан тохиролцож, хавсралт хэлбэрээр оруулна.
ГЭРЭЭГ БАЙГУУЛСАН: