БАТЛАВ.
ЗАХИРАЛ Т.ХЭРҮҮГА
ХААИС-Д АЖИЛЛАХ ГАДААДЫН МЭРГЭЖИЛТЭНТЭЙ ХИЙХ ГЭРЭЭ
Нэг талаас Хөдөө аж ахуйн их сургуулийг төлөөлөн ............................................. албаны ................................... албан тушаалтай ............................... овогтой ..............................., нөгөө талаас ...................................... улсын иргэн, .......................................... овогтой .................................... /цаашид “мэргэжилтэн” гэх/, нар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 21-24 дүгээр зүйлийг үндэслэн 20 ......... оны ........ сарын .......-ны өдөр хэлэлцэн тохирч, энэхүү гэрээг дараах нөхцлөөр байгуулав.
1. Гэрээний үндсэн нөхцөл
1.1. Мэргэжилтэн багш Хөдөө аж ахуйн их сургуулийн ...................................... бүрэлдэхүүн/харьяа сургууль, хүрээлэнгийн ......................... тэнхим/лабораторид .............................. хичээл заах буюу ажиллана.
1.2. Багш нэг долоо хоногт ......... цагийн ачаалалтай ажиллана.
1.3. Багшийн ажлын цагийг тооцож цалинг олгох бөгөөд нэг цагт .......................... төгрөгөөр тооцож олгоно.
1.4. Уг гэрээ гарын үсэг зурсан өдрөөс эхлэн нэг /1/ жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр уг гэрээний хугацааг дахин нэг жилээр сунгаж болно.
2. Гэрээний нэмэлт нөхцөл
2.1. Хэрвээ багш 3 ба түүнээс дээш удаагийн хичээлийг хүндэтгэх шалтгаангүйгээр тасалдуулсан, хичээл зааж буй оюутан, хамт ажиллагч багш нартай харьцахдаа харилцааны доголдол гаргасан, ажлын цагаар ажлын байранд зүй бус үйлдэл гаргасан зэрэг сахилгын ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах арга хэмжээ авна.
2.2. Харгалзан үзэх шалтгаантай тохиолдолд (ар гэрийн гачигдал, хүнд халдварт өвчин туссан гэх мэт) захиргааны чөлөө олгоно. Чөлөө олгох хугацааг тухайн нөхцөл байдлаас шалтгаалж тогтооно.
3. Сургуулийн хүлээх эрх, үүрэг
3.1. Мэргэжилтэнтэй гэрээ байгуулсан үеэс гэрээнд заагдсан ажлаар хангаж, ажлын талаар зайлшгүй шаардлагатай зааварчилгаа өгөх;
3.2. Мэргэжилтнийг шаардлагатай ном, сурах бичгээр хангах бөгөөд багш сургалт, судалгаа явуулахад шаардлагатай ном, сурах бичгийг санал болгох, ажлын өрөө, шаардлагатай тоног төхөөрөмж, хичээлийн хэрэгсэл, ажиллах таатай нөхцлөөр хангах;
3.4. Гэрээнд заасны дагуу гадаад багшид Санхүүгийн журмын дагуу хөдөлмөрийн хөлсийг олгох;
3.5. Сургуулийн зүгээс холбогдох тэнхим нэгжүүдээр дамжуулан багшийн ажлыг хянах, дүгнэх;
3.6. Мэргэжилтэн багшийн ур чадвар, хичээл заах арга зүйн талаар санал, шүүмжлэл тавих, холбогдох тэнхим нэгжүүдээр дамжуулан арга хэмжээ авах;
4. Мэргэжилтний хүлээх эрх, үүрэг
4.1. Хөдөө аж ахуйн их сургуулийн хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн хууль тогтоомж болон энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлэхийн тулд хичээлийг цаг тухайд нь үр өгөөжтэй зааж, мэргэжил, ур чадвараа байнга дээшлүүлэн идэвх санаачлагатай ажиллах;
4.2. Мэргэжилтэн нь ажил үүрэгтэй холбогдсон бүх шаардлагыг бүрэн хангаж, хариуцах;
4.3. Хамт олны уур амьсгалыг хэвийн байлгах, дэг журмыг хангахад анхаарч ажиллах;
4.4. Мэргэжилтэн нь сургуулийн зүгээс ажил үүрэг гүйцэтгэхтэй холбоотой дэмжлэг, хангамж авах;
4.5. Монгол улсад оршин суух, хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын авахыг сургуулийн зүгээс хүсэх;
4.6. Өөрт тохиолдох эрүүл мэнд, ахуйн холбоотой асуудлын талаар ЗА-ны хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтнүүдээс зөвлөгөө, дэмжлэг авах.
5. Талуудын хүлээх хариуцлага
5.1. Сургуулийн захиргааны зүгээс гэрээнд заасан үүргийг биелүүлээгүйгээс багшид учруулсан хохирлыг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ.
5.2. Мэргэжилтний зүгээс хүлээсэн үүрэг хариуцлагыг биелүүлээгүй, гэрээний заалтыг зөрчсөн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд шийдвэрлэнэ.
5.3. Талууд гэрээнд заасан үүрэг хариуцлагыг биелүүлээгүй тохиолдолд аль нэг талын 1 удаагийн сануулгыг үндэслэн гэрээг цуцалж болно. Гэрээ цуцалснаас үүсэх аливаа маргааныг хуулийн дагуу шийдвэрлэнэ.
Гэрээ байгуулсан талууд:
Сургуулийг төлөөлөн:
Овог нэр: ______________________
Гарын үсэг: ____________________
Огноо: ________________________