“Менежментийн олимпиад”-ийн 10 жилийн ойд зориулсан “Байгууллагын менежментийн тулгамдсан асуудлууд”сэдэвт эрдэм шинжилгээний
бага хурал боллоо
2014-11-23
БШУЯам, ХААИС-ийн ЭЗБС-ийн Менежментийн тэнхим, “Жандагсүрэн сан”-аас Эдийн засаг – Менежментийн чиглэлээр сургалт явуулдаг төрийн өмчит болон хувийн их, дээд сургууль, коллежуудын дунд “Менежментийн улсын олимпиад”-ыг 2006 оноос тогтмол зохион байгуулж байгаа билээ.
Энэ жил манай олимпиад зохион байгуулагдаж эхэлсний 10 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан “Менежментийн олимпиад”-д зориулсан эрдэм шинжилгээний бага хурлыг “Байгууллагын менежментийн тулгамдсан асуудлууд”сэдэвтэйгээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Эрдэм шинжилгээний бага хурлын зорилго нь Менежментийн чиглэлээр сургалт явуулж байгаа их, дээд сургуулиудын багш, судлаачдын судалгаа шинжилгээний бүтээлч хандлагыг дэмжин урамшуулах, онол, практикийн ач холбогдол бүхий судалгааны шинэ бүтээл, онол, арга зүйг хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, харилцан санаа бодлоо солилцох, нийтийн хүртээл болгох замаар байгууллагын менежментийн орчин үеийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахад оршино.
Хурлыг хоёр үе шаттай явуулав. Илтгэлийг 2014 оны 11-р сарын 10-14-ийг дуустал хүлээн авч илтгэлүүдийг комисс урьдчилан шүүж, шилдэг 9 илтгэлийг шалгаруулан II шатанд орох эрх өгөв.
Шалгарсан илтгэлүүдийг 2014 оны 11-р сарын 21-нд эрдэм шинжилгээний бага хуралд хэлэлцүүллээ. Хурлыг ХААИС –ийн ЭЗБС-ийн захирал доктор, профессор Б.Баасансүх нээж хэлсэн үгэндээ тус олимдиадын зохион байгуулалт, үйл ажиллагаа, ач холбогдол, цар хүрээ жилээс жилд өргөжин, чанаржиж байгааг онцлоод хуралд оролцогчдод амжилт хүсэв.
Хоёрдугаар шатны шүүгчээр ХААИС–ийн ЭЗБС-ийн Менежментийн тэнхимийн багш доктор, профессор Л.Наранхүү, ШУТИС-ийн БУХС-ийн Бизнесийн удирдлагын тэнхимийн эрхлэгч доктор Г.Баттүвшин, СЭЗДС-ийн багш Ш.Эрдэнэбуян нар ажиллаа.
“Менежментийн улсын олимпиадын өнөө ба ирээдүй” сэдвээр ХААИС-ийн ЭЗБС-ийн багш М. Эрдэнэтуяа, Д.Кадирбек нарын тавьсан илтгэл хамгийн сонирхолтой, мэдээлэл сайтай илтгэл байлаа.
Эрдэм шинжилгээний бага хурлын үр дүнг танилцуулъя. Үүнд:
1. “The effects relationship value and organizational justices on long term oriention: The roles of staff bassed and firm bassedloyality”
ХААИС-ийн Бакалаврийн хөтөлбөрийн эрхлэгч Р.Чанцалдулам /Ph.D/
2. “Улсын экстейншин, инновацийн үйлчилгээг сайжруулах боломж”
ХААИС-ийн ЭЗБС-ийн багш Г.Ганчимэг, Г.Баярчимэг
3. “Манлайлал нь ажиллагсдын ажлын сэтгэл ханамжид нөлөөлөхөд байгууллагын соёлын нөлөө” МУИС-ийн БС-ийн багш З.Алтанчимэг /Ph.D/
Тусгай байр:
1. “Balanced scorecard”-ийг хэрэглэх боломжийн судалгаа
ХААИС-ийн ЭЗБС-ийн багш Д.Мягмарсүрэн /Ph.D/, дэд проф
2. “ХАА-н салбарын маркетингийн тулгамдсан асуудлууд”
ХААИС-ийн ЭЗБС-ийн багш Ц.Нансалмаа /Ph.D/, дэд проф
“Менежментийн олимпиад”-ийн 10 жилийн ойд зориулсан “Байгууллагын менежментийн тулгамдсан асуудлууд”сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд илтгэлээ ирүүлсэн болон хэлэлцүүлсэн бүх оролцогчиддоо, эрхэм шүүгч нартаа талархал илэрхийлээд та бүхий эрдмийн их үйлсэд тань амжилт хүсье.
Мөн энэ хурлыг амжилттай зохион байгуулсан ажлын хэсэг болон Менежментийн тэнхимийн бүх багш нартаа ажлын амжилт, эрүүл энхиийг хүсье.