ХААИС-ийн элсэлт

Нийтлэгч : С.Erdene-ochir
Огноо: 1999-12-31 00:00:00

Улаанбаатар хотод  ЕБС-ийг 2014 онд төгссөн  ХААИС-д элсэхийг хүсэгч нь /”Бүртгүүлэгч” гэх/ БҮТ-өөс зохион байгуулсан Элсэлтийн Ерөнхий Шалгалт /”ЭЕШ” гэх/ өгөхдөө ашигласан бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан ХААИС-ийн бүртгэлийн систем руу нэвтэрнэ.

НЭВТРЭХ ХЭСЭГ

БҮРТГҮҮЛЭГЧИЙН МЭДЭЭЛЭЛ

 

Системд нэвтэрснээр таны хувийн мэдээлэл болон ЭЕШ өгсөн хичээлүүдийн нэр, дүн харагдана. Хувийн мэдээлэл шалгаж “утасны дугаар”, “и-мэйл хаяг” гэсэн талбарын мэдээллийг сүүлийн байдлаар шинэчилж шалгалтын дүнгийн мэдээллээ сайтар шалгана уу.

СОНИРХОЖ БУЙ МЭРГЭЖЛЭЭ СОНГОХ

 

Бүртгүүлэгчийн ЭЕШ өгсөн хичээлээс хамааран сонгох боломжтой мэргэжлийн чиглэлүүд идэвхитэй харагдана. Бүртгүүлэгч шалгалт өгсөн хичээл бүрээрээ мэргэжил сонгох боломжтой.  Сонирхож буй мэргэжлээ сонгон үргэлжлүүлэх товчийг дарна.

ТА ӨӨРИЙН ОРУУЛСАН МЭДЭЭЛЛЭЭ ШАЛГАНА УУ

Бүртгүүлэгч сонирхон сонгосон мэргэжил, шалгалтын дүн, хувийн мэдээллээ сайтар шалган ТӨЛБӨР ХИЙХ товчийг дарна.

ТӨЛБӨР ХИЙХ ХЭСЭГ

БҮРТГЭЛИЙН ХУРААМЖ 6000₮ энэ нь бүртгүүлэгч хэдэн бүлэг сонгосноос үл хамааран тогтмол байна. Төлбөр хийх банкаа сонгох тооцоо хийх товчийг дарна.  


ГОЛОМТ БАНКААР ТООЦОО ХИЙХ 
ХААН БАНКААР ТООЦОО ХИЙХ  
  

 

Төлбөрийг Хаан банк болон Голомт банк, Төрийн банк, Хас банк, Капитрон банкны төгрөгийн виза болон мастер картаар хийх бөгөөд өөрийн картгүй бол өөр хүний (карт эзэмшигчийн зөвшөөрөлтэйгөөр) картаар хийх боломжтой. Бусад банкны төгрөгийн картаар төлбөр хийх боломжгүйг анхаарна уу. Бүртгүүлэгч нь онлайнаар бүртгэлийн хураамжаа төлөхийн өмнө тухайн банкан дээрээ очиж онлайн гүйлгээ хийх интернэт PIN кодоо авсан байна. PIN кодгүйгээр та онлайн гүйлгээ хийх боломжгүй. Хаан банкны хувь ATM-с Е-PIN кодоо авна. (Энэ нь банкнаас тавигддаг шаардлага болохыг анхаарна уу)

Голомт банкны картын мэдээллээ оруулна уу.

Хаан банкны картын мэдээллээ оруулна уу.

 

ТАНЫ ТӨЛБӨР ХИЙГДСНЭЭР БҮРТГЭЛИЙН ХУУДАС ГАРЧ ИРНЭ.

БҮРТГЭЛИЙН ХУУДАС ХЭВЛЭХ

Бүртгүүлэгч онлайнаар төлбөр хийснээр бүртгэлийн хуудсаа хэвлэж авах боломжтой болно. Бүртгэлийн хуудсаа хэвлэж авахын өмнө мэдээллээ дахин шалгана уу. ХЭВЛЭХ ТОВЧИЙГ дарна.

БҮРТГҮҮЛЭГЧ БҮРТГЭЛИЙН ХУУДСАА ХЭВЛЭЖ АВСНААР БҮРТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ДУУСНА.

ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ.