Захирлын 2019 оны ........ дугаар сарын ........-ны
өдрийн ............. тоот тушаалын хавсралт
ХААИС-Д ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1 Энэхүү журмыг Дээд боловсролы тухай хууль, Боловсрол Шинжлэх Ухааны Сайдын 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/79 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх журам”-нд нийцүүлэн боловсруулав.
1.2.ХААИС-д оюутан элсүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, түүнтэй холбоотой бусад харилцааг энэ журмаар зохицуулна.
1.3.Аймаг орон нутгаас оюутан элсүүлэх үйл ажиллагааг "Аймаг, орон нутгаас Монголын Их, Дээд Сургуулиудын Консорциумын (МИДСК) гишүүн их, дээд ургууль, коллежид 2019-2020 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх журам”-ыг баримтлан МИДСК-аас томилогдсон элсэлтийн комисс зохион байгуулна.
1.4.Улаанбаатар хотын элсэлтийг “Оюутан элсүүлэх журам”-ын дагуу элсэлтийн комисс зохион байгуулна.
1.5.ХААИС нь Хөдөө аж ахуйн салбар, хөдөөгийн хөгжлийн шинжлэх ухаан, сургалт, үйлдвэрлэлийн тулгуур төвийн хувьд орон нутгаас оюутан түлхүү элсүүлэх бодлогыг баримтална.
1.6.Төрийн захиргааны байгууллагын захиалга, зах зээлийн эрэлт, хэрэгцээ, сургуулийн материаллаг бааз, багшлах бүрэлдэхүүний хангамж зэргийг харгалзан Удирдах зөвлөлөөс тогтоосон хяналтын тоонд багтаан оюутан элсүүлнэ.
1.7.Энэхүү журам болон элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой нэмэлт мэдээллийг www.muls.edu.mn, www.elselt.muls.edu.mn портал сайтаас авч болно.
Хоёр. Оюутан элсүүлэх хөтөлбөр, мэргэжлийн чиглэл
2.1 Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулсан ерөнхий элсэлтийн ерөнхий шалгалтын оноог үндэслэн оюутан элсүүлнэ.
2.2 Гадаадын иргэдийг ХААИС-д элсүүлэхэд Монгол Улсын бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй дүйцэх бичиг баримтыг үндэслэнэ.
2.3 Дараах хөтөлбөр, мэргэжлүүдээр оюутан элсүүлэх бөгөөд хөтөлбөр, мэргэжлийн чиглэл тус бүрт харгалзах хичээлүүдийн аль нэгээр Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгсөн байна. БСШУСЯ-аас тогтоосон ЭЕШ-ын босго оноог харгалзан элсүүлнэ.
Оюутан элсүүлэх хөтөлбөр, мэргэжлийн чиглэл
2.4 Ландшафтны архитектурын хөтөлбөрөөр элсэх хүмүүсээс ур чадварын шалгалтыг хар зургаар авах бөгөөд 2 шалгалтын нийлбэр онооны дунджаар онооны жагсаалтыг гаргана.
2.5 Улаанбаатар хотоос элсэгчдийн хувьд хар зургаар авах шалгалтыг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 16.00 цагт ХААИС-ийн Хатан туул театрт зохион байгуулна.
Гурав. Элсэлтийн бүртгэл, мэргэжил сонголт
3.1 Элсэлтийн бүртгэл, мэргэжил сонголтыг Улаанбаатар хотод 2019 оны 06-р сарын 24-ний өдрөөс 07 дугаар сарын 09-ний өдрийг дуустал явуулна. Бүртгэл, мэргэжил сонголтыг www.elselt.muls.edu.mn хаягаар болон ХААИС-ийн хичээлийн төв байранд дээрх өдрүүдэд явагдана.
3.2 Аймаг, орон нутгаас элсэгчдийн хувьд энэхүү журмын 2.3 дугаар хэсэгт заасан ерөнхий шалгалт болон босго оноог хангасан байна.
3.3 Элсэгчид бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
3.4 Элсэгч нь онлайнаар бүртгүүлээд шаардлага хангасан тохиолдолд сургалтын төлбөрийн 10 хувийг төлж, баталгаажуулалтыг 3 хоногийн дотор хийж идэвхжүүлнэ.
3.5 Баталгаажуулалт хийсэн элсэгч нь тодорхой шалтгаанаар буцаах тохиолдолд энэ журмын 5.6 дугаар заалтыг мөрдөж, сургалтын төлбөрийн буцаан олголтыг 09 дүгээр сарын 01-нээс хойш хийнэ.
Дөрөв. Элсэлтийн хөнгөлөлттэй нөхцөл
4.1 Олон улсын болон улсын олимпиадад эхний 1-10 дугаар байр, бүс, аймгийн хэмжээний олимпиад, уралдаанд эхний 1-5 дугаар байранд шалгарагсдыг олимпиадад оролцсон чиглэлийн дагуу шууд элсүүлэн суралцуулна.
4.2 ХААИС-ийн дэргэдэх лицей, гүнзгийрүүлсэн сургалттай ангиудаас сурлагын дүнгийн жагсаалтаар эхний 15 байранд шалгарч, ерөнхий шалгалтын оноо 480-аас дээш оноо авсан сурагчид өөрийн хүссэн хөтөлбөр, мэргэжлээр элсэх боломжтой.
4.3 Хөгжлийн бэрхшээлтэй элсэгч нь журмын 2.3 дахь заалтыг хангасан тохиолдолд сонирхсон мэргэжлээр шууд элсүүлэн суралцуулж, оюутны дотуур байрны төлбөрийг 30 хувиар хөнгөлнө.
4.4 Урлаг, спортын гоц авъяастай, олон улс, улсын хэмжээний уралдаан тэмцээнд эхний 3 байрт шалгарсан, ерөнхий шалгалтын чиглэл, Улсын хэмжээний ЭЕШ-ын босго оноог харгалзан сонирхсон мэргэжлээр шууд элсүүлэн суралцуулна.
4.5 Хөдөө орон нутаг дахь салбарын мэргэжилтний хангамж, эрэлт, хэрэгцээ, үе дамжсан “Аргоном”, “Зоо инженер технологи”, “Малын их эмч” мэргэжил өвлөх сонирхол зэргийг үндэслэн хөнгөлөлттэй нөхцөлөөр оюутан элсүүлнэ. Үүнд элсэхийг хүсэгчийн хувийн өргөдөл, орон нутгийн засаг, захиргааны тодорхойлолт, дэмжлэг зэргийг үндэс болгоно.
4.6 Доорх нэр бүхий хөтөлбөрт харгалзах хичээлүүдийн аль нэгээр элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 600 түүнээс дээш тохиолдолд сургалтын төлбөрийг эхний жилд 50 хувиар хөнгөлнө. Үүнд:
Тав. Бусад
5.1 Олон улсын хамтарсан хөтөлбөрүүдэд суралцах элсэгч нь тус журамд заасны дагуу өөрийн сонирхсон мэргэжлийн ангид суралцахын зэрэгцээ Гадаад хэлний төвөөс зохион байгуулах гадаад хэлний нэмэлт сургалтад хамрагдана.
5.2 Гадаад хэлний нэмэлт сургалтад хамрагдсан оюутан зохих болзлыг хангасан тохиолдолд хамтын ажиллагаатай гадаадын их сургуульд хос хөтөлбөрөөр шилжин суралцана.
5.3 Бакалаврын зэргийн боловсролтой иргэн дараагийн дээд боловсрол эзэмших хүсэлтэй бол өмнө нь төгссөн сургуулийн дээд боловсролын дипломыг үндэслэн элсүүлнэ. Энэ тохиолдолд зарим тодорхой мэргэжлүүдээр сургуулийн зүгээс элсүүлэх тоонд хязгаарлалт тавьж болно.
5.4 Суралцах эрхийн бичиг авсан элсэгч бүртгүүлэхдээ сургалтын төлбөрийн 50-аас дээш хувийг төлсөн байна.
5.5 Элсэгчдийн бүртгэл нь дараах байдлаар зохион байгуулагдана:
5.6 Суралцах эрхийн бичиг авсан боловч заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй элсэгчийг элсэн суралцахаас татгалзсан гэж үзэн элсэх эрхийг хүчингүйд тооцно.
5.7 Суралцах эрхийн бичиг авсан элсэгч хуваариа буцаах бол 50.000 мянган төгрөг төлж боловсролын бичиг баримтаа авч болно.
Хаяг: Улаанбаатар хот, Зайсан - 17024
Факс: 976-11-341770
E-mail: acad_pol@muls.edu.mn
Web: http://www.muls.edu.mn
Утас: 7510-7777, 11341630, 11341377