Монголын Номын Сангуудын Консорциумын
гишүүн байгууллага боллоо.
Хөдөө аж ахуйн төв номын сан Монголын Номын Сангуудын Консорциумын гишүүн байгууллагаар элсэн орлоо. Тус Консорциум нь монгол улсын нийт номын сан, мэдээллийн төвүүдийн хамтын ажиллагааг дэмжих, тэдний санаачлагаар салбарын хөгжилд нь хувь нэмэр оруулах, номын санчдыг хөгжүүлэх, чадваржуулах, цахим мэдээллийг хөгжүүлэх, түгээх, бүх нийтэд мэдээллийг тэгш хүртээх зорилго бүхий ашгийн бус байгууллага юм. Манай хоёр байгууллага номын санчдыг хөгжүүлэх чадваржуулах, цахим мэдээллийг хөгжүүлэх, түгээх бүх нийтэд мэдээллийг нээлттэй хүргэх талаар хамтран ажиллах боллоо. ХАА-н төв номын сан нь дараах мэдээллийн сангуудыг ашиглах гэрээ хийж эрх авсан тул та бүхэн чөлөөтэй ашиглах боломжтой боллоо.
1. Биологи, Экологи, Байгаль орчины салбаруудын 129 судалгааны нийгэмлэгүүдийн 171 эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийг үзэх боломжтой.
2. Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллагын /OECD/ цахим ном, сэтгүүл, судалгааны материал болон статистикийн нэгдсэн цогц систем. Үүнд: 1000 орчим сэтгүүл, 4020 ажлын тайлан, 8890 цахим ном, 3450 өгүүлэл, 3440 олон хэлээр хэвлэгдсэн нэгтгэсэн материалуудыг үзэх боломжтой.
3. Шинжлэх ухааны 125 үндсэн салбарын үг, хэллэгийн тайлбар сар бүр шинчлэгдэн гардаг. Нийт 300,000 хуудас бүхий мэдээллийн төгс хайлтын систем болон салбар болон түүхийн мөчлөгөөр түүхчлэн харуулах боломжтой.
4.Оксфордын Анагаах ухааны Сурах бичиг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн анагаах ухааны хамгийн чухал сурах бичиг юм. Дэлхийн хамгийн шилдэг эмч, тус салбарын нэр хүндтэй 750 эрдэмтэн судлаачдын 70 бүлэгтэй, видео болон 2500 өнгөт зураг бүхий хамгийн шилдэг бүтээл бөгөөд салбарын судалгааны сүүлийн үеийн ололт нээлтээр нэмэгдэх мэдээллийг үзнэ. Зургуудаас татах боломжтойгоос гадна хувийн судалгаа болон сургалтанд ашиглах боломжтой.
5. JSTOR нь 1995 онд Мэлон сангийн тусламжтай байгуулагдсан ашгийн бус байгууллага бөгөөд 2008 оны 10-р сарын 1-ны байдлаар Орон судлал, Экологи, Газар зүй, Биологи, Эдийн засаг, Математик, Санхүү, Статистик, Боловсрол судлал, Түүх, Уран зохиол, Хэл шинжлэл, Улс төр судлал, Хүн ам зүй, Социологи гэх мэт шинжлэх ухааны 47 салбарийн 1000 гаруй эрдэм шинжилгээний сэтгүүл бүхий онлайн архивыг үүсгэжээ. Тус сэтгүүлүүд нь нийт 21 сая гаруй хуудас бүхий, 4 сая гаруй нийтлэлтэй бөгөөд бүх сэтгүүл дугаар №1-ээс эхлэн, эхний хавтаснаас сүүлийн хавтас хүртэл бүрэн архивлагдснаараа онцлог юм. Мөн бүрэн эхийн хайлтын системтэй. Pdf – хэлбэрээр татаж авч, унших боломжтой.