уншлагын танхим 3

Нийтлэгч : С.Erdene-ochir
Огноо: 2014-12-25 05:34:01

 

Уншигч, хэрэглэгчдийн оюуны хэрэгцээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа өнөө үед номын сангийн үйлчилгээний чанарыг сайжруулах, уншигчдад мэдээллийг нээлттэй хүргэх, оюутан суралцагсдын   бие даан суралцах  нөхцөлийг хангах, сургалт судалгааны дэвшилтэт, бүтээлч орчинг бүрдүүлэх зорилгоор ХАА-н төв номын сан эрдэм шинжилгээний уншлагын танхимаа чөлөөт сонголтоор төрөлжсөн үйлчилгээ авч болохуйцаар шинэчлэн зохион байгууллаа .
Манай танхим мэргэжлийн англи, япон, герман хэл дээрх ном, судалгааны тайлан, диссертаци, магистрын ажил, автореферат, CD-book, E-book болон CD-эрдэм шинжилгээний бүтээлээс бүрдсэн электрон фондтой.

            ХААИС болон харъяа хүрээлэнгүүдийн багш, оюутан, эрдэм шинжилгээний ажилтнуудад электрон ном, эрдэмтэн судлаачдын бүтээлийг бүрэн эхээр нь болон цахим хэлбэрээр унших , утасгүй интернетийн (wireless) орчинд нээлттэй мэдээллийн санг ашиглах бололцоотой орчинг бүрдүүллээ. Ингэснээр шаардлагатай ном ,судалгааны материалын нэгдсэн сан бүрдэхийн зэрэгцээ ашиглах ном, мэдээллийн тоо хязгаарлагдахгүй болж уншигчдын үйлчилгээ авах, номын санчийн ном олгох, буцаан авахад зарцуулах цаг хэмнэгдэх зэрэг эерэг өөрчлөлтүүд бий болж байгаа юм.

ХААИС-ийн номын сан 2014 оны 11 сараас доорх  онлайн мэдээллийн сангуудыг үзэх болон ашиглах эрх авсан бөгөөд эрдэмтэн судлаачид та бүхэн мэдээллийн сангуудад буй зөвшөөрөгдсөн ном сэтгүүлүүдийг судалгаа, шинжилгээний ажилдаа ашиглах боломжтой боллоо.

·         OECD /Organization for Economic Cooperation and Development/-   www.oecd-ilibrary.org,

·         BioOne-www.bioone.org

·         Cambridge University Press- www.journals.cambridge.org,

·         Oxford Reference Online- http://www.oxfordreference.com,

·         J-store- www.jstor.org

Манай танхим электрон каталогийн хайлт хийх нэг ширхэг компьютертэй бөгөөд уншигчид электрон болон цаасан хэлбэрээр хайлтыг хийх боломжтой. Электрон каталогийн хайлтыг http://library.msua.edu.mn хаягаар орж үзэх боломжтой.

 

 

 

 

Та бүхнийг манай танхимаар үйлчлүүлэхийг урьж байна.