ХААИС-ийн эрэгтэй баг гандболын улсын аварга болов
Монгол Улсын Залуучуудын аварга шалгаруулах Гандболын тэмцээн 2014 оны 12 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд амжилттай болж өндөрлөв. Тэмцээнд хот болон хөдөө орон нутгийн шилдэг эрэгтэй 11, эмэгтэй 9 багийн 240 орчим тамирчид оролцон ур чадвараа сорилоо.
Тэмцээний дүнгээр эрэгтэйчүүдээс Л.Загдсүрэн дасгалжуулагчтай ХААИС-ийн баг тэргүүн байранд шалгаран 2014 оны Улсын аварга баг болов. Мөнгөн медалийг С. Нямдорж дасгалжуулагчтай МУБИС-ийн баг, хүрэл медалийг Г. Амарсанаа дасгалжуулагчтай Мон-Алтиус БТДС-ийнхан хүртэв. Эмэгтэйчүүдээс Г.Амарсанаа дасгалжуулагчтай Мон-Алтиус БТДС-ийн баг тэмцээнийг хошуучиллаа. Харин С. Нямдорж дасгалжуулагчтай МУБИС-ийн баг хоёрдугаар байранд, Д. Бадрангуй дасгалжуулагчтай “Их Монголын хүч” баг хүрэл медалийн эзэд боллоо.