“Хөдөө аж ахуй – хөгжлийн гарц” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал
ХААИС-ийн залуу судлаач багш нарын “Хөдөө аж ахуй – хөгжлийн гарц” эрдэм шинжилгээ, онол практикийн анхдугаар бага хурлыг 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр амжилттай зохион байгуулав. Энэхүү хуралд тавигдсан илтгэлүүдээс дараах илтгэлүүд шагналт байранд шалгарлаа. Үүнд:
1-р байр: Экологи, технологи хөгжлийн сургуулийн багш, доктор О.Бүрэнжаргалын “Нарсны тарьцын усны хомсдолын тэсвэрлэлтэд эктомикоризийн үзүүлэх нөлөө” сэдэвт бүтээл
2-р байр: Байгалийн ухааны сургуулийн багш, доктор Ю.Хорлоогийн “Органик нэгдлээр бохирдсон хөрсийг биологийн аргаар нөхөн сэргээлт хийх” сэдэвт бүтээл
3-р байр: Эдийн засаг, бизнесийн сургуулийн багш, доктор З.Ядмаагийн “Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломж” сэдэвт бүтээл тус тус шалгарч өргөмжлөл, 400000-1000000 төгрөгийн мөнгөн шагнал олгов.