Хэвлэл мэдээллийнхэнд зориулсан нээлттэй өдөрлөг болов БШУЯ-тай хамтран зохион байгуулсан ХААИС-ийн бодлого, үйл ажиллагааг хэвлэл мэдээллийнхэнд танилцуулах нээлттэй өдөрлөг 10-р сарын 18-нд боллоо.

Нийтлэгч : С.Erdene-ochir
Огноо: 2014-10-22 03:53:04

Хэвлэл мэдээллийнхэнд зориулсан нээлттэй өдөрлөг болов
БШУЯ-тай хамтран зохион байгуулсан ХААИС-ийн бодлого, үйл ажиллагааг хэвлэл мэдээллийнхэнд танилцуулах нээлттэй өдөрлөг 10-р сарын 18-нд боллоо.

Тус өдөрлөгт БШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр болон Өдрийн сонин, Өнөөдөр, Зууны мэдээ, Монголын мэдээ сонин, МҮОН-ийн радио, UBS телевиз зэрэг 10 гаруй хэвлэл, мэдээллийн байгууллагын сэтгүүлчид оролцов. Энэ үеэр ХААИС-ийн удирдлага, бүрэлдэхүүн сургууль, харъяа хүрээлэнгийн захиралууд хийж хэрэгжүүлж байгаа онцлох ажил, эрдэмтэдийн судалгааны үр дүнг сэтгүүлчдэд танилцуулсан юм.


Мөн сэтгүүлчид Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгээр зочилж, эрдэмтэдийн судалгааны үр дүнтэй танилцлаа. Тус өдөрлөгийн зорилго нь ХААИС-ийн бодлого үйл ажиллагаа, багш, эрдэмтэн судлаачдын дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд болон Монгол орны ХАА-н салбарын хөгжил, түүний дотор мэдлэгт тулгуурласан, тогтвортой хөгжилд гүйцэтгэж байгаа үүрэг, хэрэгжүүлж буй ажлын үр, дүнг төвийн хэвлэл, мэдээллийн сэтгүүлчдэд танилцуулах, цаашид урт хугацааны түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх, улмаар нийгэмд тус их сургуулийн үйл ажиллагааны талаар бодитой мэдээлэл хүргэхэд чиглэгдсэн юм.