Жил бүр уламжлал болон зохиогддог Хүрэлтогоотын эрдэм шинжилгээний бага хурлын Газарзүй, Геологийн салбарын хурал 10 сарын 18-нд амжилттай болж, нийт 24 илтгэл хэлэлцүүлэгдсэнээс ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Газрын менежмент, ландшафтны архитектурын тэнхимийн багш И.Мягмаржавын "Хустайн хөрс усаар элэгдэх үйл явцын судалгаа, загварчлал" сэдэвт бүтээл тэргүүн байр эзлэн БШУ-ы сайдын нэрэмжит залуу судлаачдыг дэмжих 4 сая төгрөгийн грантын эзэн боллоо.