ХААИС-ИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨЖСӨӨР
ХААИС-ийн захирал Т.Хэрүүга болон бүрэлдэхүүн сургуулиудын захирлууд ӨМӨЗО-ны Хөх хотод ажлын айлчлал хийгээд ирлээ.
Айлчлалын хүрээнд ӨМӨЗО-ны Тариалангийн их сургууль, Багшийн их сургууль, Шилийн хотын Ажил мэргэжлийн дээд сургуулиудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд оюутан солилцоо, багш судлаач солилцох болон хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
Мөн бүрэлдэхүүн сургуулийн захирлууд өөрсдийн чиглэлийн коллежуудтай нарийвчилсан гэрээнүүдийг байгуулсан нь энэ айлчлалын нэг чухал зүйл боллоо.
Цаашид багш судлаачдын хамтын ажиллагаа гэрээг өргөн хүрээнд хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэйг 2 тал харилцан онцоллоо.