МЕНЕЖМЕНТИЙН УЛСЫН X ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ

Нийтлэгч : С.Erdene-ochir
Огноо: 2014-11-04 09:24:57

Менежментийн УЛСЫНX олимпиад зохион байгуулах журам
 
 
Нэг. Нийтлэг зүйл
Аливаа байгууллагын амжилтын үндэс нь зөв менежмент, өндөр мэдлэгтэй, чадварлаг менежерүүд байдаг. Иймд өнөөдөр Монгол улсад менежментийн чиглэлээр суралцаж байгаа оюутан, залуучуудын менежерийн авъяас, мэдлэг ур чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, менежментийн мэргэжлийн ач холбогдол, давуу талыг олон нийт, бизнесийн байгууллагуудад сурталчлан таниулах шаардлагазүй ёсоор тулгарч байна.
Тус олимпиадын зорилго нь оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онолын мэдлэгийг гүнзгийрүүлж, практик үйл ажиллагаагаар батжуулах, сонгосон мэргэжлийнхээ үнэ цэнийг мэдрүүлэхээс гадна бизнес, менежментийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, коллежуудыг сурталчлах, тэднийг бизнесийн байгууллагуудтай холбох явдал юм.
Бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй их, дээд сургууль, коллеж тус бүр шилдэг таван оюутнаас бүрдсэн 2 хүртэлх багийг Менежментийн улсын X олимпиадад оролцуулна. Олимпиадад оролцогч оюутан нь бизнес, эдийн засаг, менежментийн чиглэлээр бакалаврын түвшинд суралцдаг бөгөөд оюутны товч анкет бөглөж, батламж авсан байвал зохино (анкетийг олимпиад зохион байгуулах комиссоос авна).
 
Хоёр.Олимпиадынхамрах чиглэл:
-       Менежментийн үндэс
-       Хүний нөөцийн менежмент
-       Үйлдвэрлэл, үйл ажиллагааны менежмент
-       Санхүүгийн менежмент
 
Гурав. Олимпиадын зохион байгуулалт
 
3.1.Олимпиадын материал боловсруулалт:
1.      Материал боловсруулахаас өмнө шүүгчид дээрх дөрвөн чиглэлд хэрхэн хуваагдахыг шүүгчийн зөвлөл хэлэлцэж шийднэ.
2.      Шүүгчид бодлого зохиох 10 сэдэв, тест боловсруулах 30 сэдэв гаргаж түүнийг өөр чиглэлийн шүүгчид сугалж сонгоно. Сугалаа сугалсан шүүгч сэдвийг нь уншиж, танилцах шаардлагагүй.
3.      Шүүгчид материал боловсруулж дууссаны дараа чиглэл тус бүрт байвал зохих тест, бодлогыг нарийн бичгийн дарга дахин сугалуулах ба Ерөнхий шүүгчтэй хамт материалын чанарыг шалгаж, үг үсэг, найруулгын алдааг засна. Үүнд бусад шүүгчид оролцохгүй.
4.      Материал эцсийн байдлаар бэлэн болсны дараа орчуулагч англи хэлнээ хөрвүүлнэ.
5.      Англи хувилбар хийгдэж дууссаны дараа эцсийн хувилбарыг хэвлэж, олшруулаад хөндлөнгийн хянагчийн гарын үсгээр баталгаажуулж битүүмжилнэ.
6.      Бүх шүүгчид компьютер дээр боловсруулсан файл болон цаасан дээр тэмдэглэж байсан бодлого, кейс, тестийнхээ нооргийг устгасан байна. Нарийн бичгийн дарга, орчуулагчийн компьютерт байгаа эцсийн хувилбарыг мөн устгана. Үүнд хөндлөнгийн хянагч хяналт тавина.
7.      Битүүмжлэгдсэн материалыг хөндлөнгийн хянагч хариуцаж, битүүмжийг алдагдуулахгүйгээр дамжуулах ба оюутнуудын оролцоотойгоор задална.
 
3.2. Олимпиадыг зохион байгуулах үе шат:
 
Нэгдүгээр шат:Менежментийн онолын мэдлэг шалгах уралдаан. Үүнд:
 
1.      Тест бөглөх
2.      Бодлого бодох
(Чиглэл тус бүрийн тест, бодлогын тоог Хавсралтаас үзнэ үү.)
Хоёрдугаар шат:Ур чадвар шалгах уралдаан. Үүнд:
    1. Өгөгдсөн сэдвийн хүрээндтоон өгөгдөл ашиглан MS-EXCEL программ дээр боловсруулалт хийх
    2. Боловсруулсан тоон өгөгдлийг ашиглан MS-WORD программ дээр тайлан бичиж, дүгнэлт гаргах
    3. Тайлангаа ашиглаж MS-POWERPOINT программ дээр слайд бэлтгэх
    4. Илтгэл тавих
(Илтгэлд тавигдах шаардлагыг шүүгчдийн бүрэлдэхүүн шийднэ.)
 
3.3. Сонирхсон бизнесийн байгууллага болон зохион байгуулагч, ивээн тэтгэгч талуудын төлөөллийг ажиглагчаар оролцуулж олимпиадын зохион байгуулалтыг хөндлөнгөөс хянуулж болно.
 
Дөрөв. Олимпиад зохион байгуулах хугацаа
 
-       Олимпиадад оролцох оюутнуудыг 2014 оны11 дүгээр сарын 26-ны өдрийн 1000 цагаас эхлэн 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1700цаг хүртэл бүртгэнэ.
-       Хаяг: ХААИС-ийн ЭЗБС-ийн Менежментийн тэнхим буюу 207 тоот өрөөнд өөрийн биеэр хүрэлцэн ирж анкет бөглөж, батламж авна.
-       Бүртгүүлэхээр ирэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна. Үүнд:
1.      Албан бичиг/Тухайн сургуулиас олимпиадад оролцуулах тухай/
2.      Оюутны үнэмлэх
3.      Тухайн их, дээд сургууль, коллежид элссэн тухай ректор, захирлын тушаалын хуулбар (өдрийн анги)
4.      2 хувь цээж зураг
5.      Оюутны багийг удирдах багшийн талаар сургуулиас өгсөн тодорхойлолт /овог нэр, зэрэг цол, мэргэжил, заадаг хичээл, ажилласан жил зэргийг тусгасан байх/
6.      Оролцогч багийн хураамж –350,000 төгрөг/Гурван зуун тавин мянган төгрөг/ төлсөн баримт (Жич: Оролцогч багнь хураамжийг бүртгүүлэхээр ирэхдээ бэлнээр тушааж болохоос гадна “Жандагсүрэн сан” ТББ-ын 5174001099 тоот дансанд шилжүүлж болно)
-       Олимпиадын нэгдүгээр шат 2014 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 1000цагаас, хоёрдугаар шат нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0900цагаас тус тус эхэлнэ.(Жич: Олимпиадын I,II шатны шалгаруулалт явагдах газрыг бүртгэлийн үеэр мэдэгдэх болно.)
 
Тав. Олимпиадыг дүгнэх
 
-       Шүүгчдийн бүрэлдэхүүнийг зохион байгуулагчид болон оролцогч сургуулиудын эрдэмтэн, багш нарыг төлөөлсөн зөвлөлдөх уулзалтаар батална.(Зөвлөлдөх уулзалт 2014 оны 12 дугаар сарын 01-ны 1100 цагт ХААИС-ийн ЭЗБС-ийн Эрдмийн зөвлөлийн танхим/№301 тоот/-д болно.)
-       Олимпиадын зохион байгуулалттай холбоотой маргаантай асуудлыг зохион байгуулах комисст танилцуулж шийдвэрлүүлнэ.
-       Шүүлттэй холбоотой маргаантай асуудлыг ерөнхий шүүгчид бичгээр танилцуулна. Үүнд, олимпиадын эхний шатны маргаантай асуудлыг II шат эхлэхээс 30 минутын өмнө, II шатны маргаантай асуудлыг II шатны дүн гарснаас хойш 30 минутын дотор мэдэгдэх боломжтой. Дээрх хугацаанаас бусад үед гомдол хүлээж авахгүй.
-       Олимпиадад оролцогч оюутнуудыг хувийн дүнгээр болон багаар (оролцогч 5 оюутны онооны нийлбэрээр) байр эзлүүлэн дүгнэнэ.
А. Оюутныгхувийн дүнгээрбайр эзлүүлэх
1. Нэгдүгээр шат. Оюутан дараах даалгавруудыг гүйцэтгэн 50 хүртэлх оноо цуглуулна. Үүнд:
Тест – 32 оноо, Бодлого – 18оноо
2. Хоёрдугаар шат. Нэгдүгээр шатнаас хамгийн өндөр оноо авсан эхний 15 оюутан хоёрдугаар шатанд оролцох эрхтэй ба дараах байдлаар дүгнэнэ.
Менежерийн ур чадвар шалгах уралдаан – 50оноо
3.Нэг, хоёрдугаар шатнаас нийт 100 оноо цуглуулах боломжтой ба оролцогчдыг цуглуулсан нийт онооны нийлбэрээр эрэмбэлэн байр эзлүүлнэ.
Б. Сургуулиудыг багийн дүнгээр байрэзлүүлэх
Тухайн сургуулиас оролцож байгаа баг тус бүрийн оюутнуудын хувийн онооны нийлбэрээр тухайн багийн оноо гарах ба оролцогч сургуулиудыг багийн онооны дарааллаар эрэмбэлэн байр эзлүүлнэ.
Зургаа. Шагнах журам
А. Оюутнуудын цуглуулсан хувийн оноог дүгнэж, байр эзлүүлж, урамшуулна.
  1. Нэгдүгээр байр, нэг оюутан, өргөмжлөл, 1000 000 төгрөг,
  2. Хоёрдугаар байр, хоёр оюутан, өргөмжлөл, тус бүр 800 000 төгрөг
  3. Гуравдугаар байр, хоёр оюутан, өргөмжлөл, тус бүр 600 000 төгрөг
  4. Шагналт байр, арван оюутан, өргөмжлөл, үнэ бүхий зүйл
Тусгай шагнал
  1. “Шилдэг оролцогч баг”, нэг баг, өргөмжлөл, үнэ бүхий зүйл
2.      “Шилдэг илтгэгч”, нэг оюутан, өргөмжлөл, үнэ бүхий зүйл
3.      “Уран сэтгэгч”, нэг оюутан, өргөмжлөл, үнэ бүхий зүйл,
4.      “Шилдэг багш”, нэг багш, өргөмжлөл, үнэ бүхий зүйл,
  1. “Шилдэг ивээн тэтгэгч”, нэг, өргөмжлөл, үнэ бүхий зүйл
Б. Багийнонооны нийлбэрээр оролцогч сургуулиудыг байр эзлүүлж,урамшуулна.
  1. Нэгдүгээрбайр, Хүндэт өргөмжлөл, Шилжин явах цом
  2. Хоёрдугаарбайр, Хүндэт өргөмжлөл
3.      Гуравдугаарбайр, Хүндэт өргөмжлөл
Жич: Хүндэт өргөмжлөл болон Шилжин явахцом нь Менежментийн улсын олимпиадад манлайлсныг гэрчилсэн утга, агуулга төгс, урлагийн бүтээлийн хэмжээнд зохиомжлогдон тусгай захиалгаар хийлгэсэн дурсгал байна.
Долоо. Олимпиад зохион байгуулах комисс
            Урьдчилсан бэлтгэл ажлыг олимпиадын комисс зохион байгуулна.Комиссын дарга нь ХААИС-ийн сургалт эрхэлсэн проректор байх ба комисс нь Монголын Их Дээд Сургуулиудын консорциум, Монголын Менежментийн Холбоо, ХААИС-ийн ЭЗБС-ийн Менежментийн тэнхим, “Жандагсүрэн” сан, Монголын Бүтээмжийн Төвөөс томилогдсон гишүүд, олимпиадад оролцогч их, дээд сургуулиудаас сонгогдсон шүүгч, хөндлөнгийн хянагчдаас бүрдэнэ.
 

 
ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
 
I шатны хамраххүрээ, оноо
                                                                                                                                            
 
Чиглэл
Тест
Бодлого
1
Менежментийн үндэс
30
-
2
Хүний нөөцийн менежмент
14
-
3
Үйлдвэрлэл, үйл ажиллагааны менежмент
10
3
4
Санхүүгийн менежмент
10
3
Нийт тоо
64
6
Боломжит дээд оноо
32
18
 

Хаяг: Хөдөө ажахуйнихсургууль, Эдийнзасаг, бизнесийнсургууль, Менежментийнтэнхим,
207 тоот өрөө, Харилцах утас: 99156615; 88408801; 99828236;99152552