1.3 Бүтээл нь хураангуй, түлхүүр үг, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, зөвлөмж, ном зүйг оролцуулан А4 (210x297mm) хэмжээтэй 12 хүртлэх хуудсанд багтана.
1.4 Бүтээл нь Windows /2000/XP/VISTA-ийн Microsoft Office 2007 программ дээр хийгдсэн, *.doc, *.pdf өргөтгөлтэй байна.
1.5 Бүтээлийн ерөнхий гарчиг нь 14pt хэмжээтэй Bold, ТОМ ҮСГЭЭР, Дэд гарчгууд нь 12pt үсгийн хэмжээтэй Bold форматтай, Бичвэрийн үсгийн фонт –[Times New Roman, 12pt, мөр хоорондын зай 1, баруун зүүн талаасаа зэрэгцсэн байна]
1.6 Цаасны хэмжээ (Page Setup->Margins): Top:2.5см, Bottom:2см, Left:3см (үдэх зай багтсан), Right:2см байна.
1.7 Бичвэр дунд мөр хооронд жагсаалтыг тэмдэглэхдээ (Paragraph->Bullets) цэгэн тэмдэг (•)-ийг сонгоно.
1.8 Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна. Илтгэлийн нэрэнд орсон үг түлхүүр үг болохгүй.
1.9 Математик, статистик томьёоллыг “Equation” ашиглан оруулах ба тэмдэгтийн хэмжээ 10pt, Bold, Italic байна.
1.10 Зураг, хүснэгт нь бүгд дугаартай, нэртэй байх ба дугаар нэр хоёр нь 10pt, Bold үсгийн хэмжээтэй хуудсын зүүн талд байрласан байна. Фото зураг *.JPEG өргөтгөлтэй байна.
1.11 Хүснэгтэн мэдээллийн формат
1.11.1 Тоон мэдээлэл их хэмжээгээр байгаа үед тэдгээрийг харьцуулах, тодорхой зүй тогтлыг гаргах шаардлагатай үед хүснэгт хэлбэрээр харуулна.
1.11.2 Хүснэгт нь дараах элементүүдээс бүрдэнэ. Үүнд: Хүснэгтийн дугаар болон нэр, толгой гарчиг, дэд гарчгууд, мөрийн болон баганын гарчгууд --[Times New Roman, 12pt], мөр ба баганад хамаарах нүднүүд.
1.11.3 Хүснэгтийг дараагийн хуудсанд үргэлжлүүлэн бичих бол баганын гарчгуудыг давтана. Хэрвээ гарчгууд урт бол тэдгээрийг дугаарлаад дугаарыг нь тавина. Дараагийн хуудсанд үргэлжилж буй хүснэгтийн дээд хэсэгт Үргэлжлэл гэж бичээд хүснэгтийн дугаарыг тавина. Үргэлжилсэн хэсэгт хүснэгтийн ерөнхий гарчгийг тавихгүй.
1.11.4 Хүснэгтэн мэдээллийн доор нь эх сурвалжийг зайлшгүй бичих шаардлагатай. Эх сурвалж -[Times New Roman, 10pt, Italic].
1.11.5 Хүснэгтийн дугаар: Хүснэгтийн зүүн дээд хэсэгт -[Times New Roman, 12pt], тухайн бүлгийг баримталсан дугаартай байна. Жишээ: Хүснэгт 1.1 г.м
1.11.6 Хүснэгтийн нэр: Дугаарын ард залгуулан -[Times New Roman, 12pt, Italic] бичнэ. Жич: Хүснэгт 1.1 ДНБ тооцоолол г.м.
1.12 Зурган мэдээллийн формат:
1.12.1 Бүдүүвч (схем), жишиг (диаграмм), хэмжээст (график), фото зураг зэргийг зураг гэсэн агуулгаар оруулан нэгдсэн дугаараар дугаарлана.
1.12.2 Зурган мэдээллийн дугаар: Зурган мэдээллийн зүүн дээд хэсэгт, -[Times New Roman, 12pt, Italic], тухайн бүлгийг баримталсан дугаартай байна. Жич: Зураг 1.1 г.м.
Зурган мэдээллийн нэр: Дугаарын ард залгуулан -[Times New Roman, 12pt, Italic] бичнэ. Жич: Зураг 1. 2 Монгол улсын газрын дэлгэмэл зураг г.м.
1.12.3 Зурган мэдээллийн доор нь эх сурвалжийг зайлшгүй бичих шаардлагатай. Эх сурвалж -[Times New Roman, 10pt, Italic].
1.12.4 Зургийн чанар харьцааг алдагдуулахгүйгээр татаж оруулна. (нягтрал нь 300dpi байна)
1.12.5 Томьёог Word-ын Equation ашиглан бичнэ. Хамгийн чухал томьёонууд, олон үйлдэл агуулсан урт, нүсэр болон дараалсан томьёонуудыг тусдаа мөрөнд бичнэ. Дугаарыг араб тоогоор тэмдэглэж, дөрвөлжин [ ]- хаалтад хийх ба томьёоноос дугаар хүртэл цэг тавихгүйгээр хуудасны баруун захад томьёотой нэг мөрөнд бичнэ. Томьёоны дугаар багтахгүй бол дараагийн мөрөнд томьёоны доор бичнэ.
Томьёоны тайлбар: Энд: гэж эхлээд тайлбараа хийнэ.
1. Алгебрийн бутархай хэлбэрээр бичигдсэн томьёоны эхлээд хүртвэрт байгаа, дараа нь хуваарьт байгаа тэмдэглэлийг нь тайлбарлана.
2. Томьёо (эсвэл бүлэг томьёо)-д байгаа бүх тэмдэглэлийг тайлбарлана.
1.12.6 Үнэлгээ хийсэн тоон болон чанарын мэдээллийг хавсралтын жагсаалтад дугаарлан оруулна. Харин Estimation Output, Actual, Fitted, Residual Graph-ийг хавсралтын жагсаалтад дугаарлан оруулж, нэг нүүрэнд тусган үзүүлнэ.
1.13 Номзүй -[Times New Roman, 12pt, ALL CAPS, Bold, зүүн талаас зэрэгцсэн байна]
· Ном зүйн жагсаалт нь үндсэн бичвэртэй адил үсгийн фонт, хэмжээтэй байна.
· Мөр хоорондын зай [(Spacing: After 0pt, Before 0pt), (Line spacing: Multiple At 1.15sp)].
· Эх сурвалжуудыг дугаарлахгүй.
· Ном зүйн жагсаалтад үсгийг тод (Bold)-оор бичихгүй.
· Зохиогчийн нэрийг мөрийн эхнээс бичиж, дараагийн мөрүүдийг догол мөрнөөс буюу зохиогчийн нэрийг харахад хялбар байдлаар бичнэ.
· Ном зүйн бичилтэд олон улсын APA стандартыг мөрдөнө.
Илтгэлийг шалгаруулах шалгуур үзүүлэлтүүд
· Шинжлэх ухааны үндэслэл
· Шинэлэг санаа дэвшүүлсэн байдал
· Асуудал дэвшүүлж, тодорхой үр дүнд хүрсэн байдал
· Нийгэм болон мэргэжлийн хүрээн дэх ач холбогдол
· Судалгааны арга аргачлал
· Илтгэх болон хэлэлцэх ур чадвар
· Зохиогчийн тухай: Илтгэлээр ирүүлэх өгүүллийн эцэст тухайн өгүүллийг бичсэн хүн бүрийн товч намтрыг 8 мөр, 80 үгэнд багтааж Times New Roman фонд дээр 9 pt үсгийн өндөртэйгээр бичнэ. Энд зохиогчийн овог нэр, төгссөн болон эрдмийн зэрэг, цол хамгаалсан сургууль, судалгааны ажлын чиглэл, судалгааны лабораторийн тухай бичнэ.
Шалгаруулах журам, шагнал
· 5 илтгэл шалгаруулж дараах байруудыг эзлүүлнэ.
1-р байр: өргөмжлөл, мөнгөн шагнал
2-р байр: өргөмжлөл, мөнгөн шагнал
3-р байр: өргөмжлөл, мөнгөн шагнал
Тусгай байр, 2 өргөмжлөл, дурсгалын зүйл
Шүүгчдийн комиссыг дараах байдлаар бүрдүүлнэ.
Ерөнхий шүүгч /Салбарын нэр хүнд бүхий хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн/
Их, дээд сургуулийн багш нар, ШУА-ийн эрдэмтэд
Хувийн хэвшил /Ивээн тэтгэгч компаний төлөөлөл/
Зохион байгуулагч
ХААИС, ЭЗБС, Менежментийн тэнхим
99156615, 884088081, 99828236, 88089116