“УС-ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” СЭДЭВТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН X БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ
Нэг. ОНЦЛОГ
НҮБ-аас 2015 оны “Дэлхийн Усны өдөр”-ийг “Ус-Тогтвортой хөгжил” уриан дор явуулахаар зарласан бөгөөд Монгол улсад Усны салбар үүсч хөгжсөний 77 жилийн ой, жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд энэхүү эрдэм шинжилгээ, онол практикийн X бага хурлыг зохион байгуулна.
Хоёр.
“Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулж байгаа “Ус-Тогтвортой хөгжил” эрдэм шинжилгээ, онол практикийн X бага хурлын зорилго нь дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа хүрээлэн буй орчин, Монгол орны усны нөөц, ашиглалт, чанарын асуудал, газар ашиглалт, газар зохион байгуулалт,