Номын санчид сургалтад хамрагдлаа
ХААИС-ийн номын сангийн үйлчилгээг сайжруулах ажлын хүрээнд ажилтнуудад зориулан харилцааны сэтгэл зүй, үйлчилгээний ажилтны зайлшгүй мөрдөх зарчим, номын сангийн хөгжлийн чиг хандлагын талаар 3-р сарын 19-нд сургалт зохион байгууллаа.
Сургалтаар ШУТИС-ийн Номын сангийн ахлах мэргэжилтэн, доктор Н.Хишигсүрэн “Номын сангийн Вэб сайтаар дамжуулан онлайн үйлчилгээ үзүүлэх нь”, ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн багш, доктор З.Ундрах “Харилцагчийн үйлчилгээ, үндсэн зарчмууд”, Мэдээллийн төвийн мэргэжилтэн С.Эрдэнэ-Очир “Мэдээллийн технологи, номын санд” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүллээ.