“Хөтөлбөрийн шинэчлэл-Хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөн боллоо
“Хөтөлбөрийн шинэчлэл-Хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөн өнөөдөр /2015.04.02/ ХХААЯ-ны хурлын танхимд боллоо. Тус зөвлөгөөнд ХААИС-ийн бүрэлдэхүүн сургууль болох Мал эмнэлгийн сургууль, Мал аж ахуй биотехнологийн сургууль, Агроэкологийн сургуулийн хөтөлбөрийг салбарын яам, үйлдвэрлэгч, ажил олгогч, төгсөгчид, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөллийг оролцуулан өргөн хүрээнд хэлэлцүүллээ.
ХАА-н салбарыг дээд боловсролтой мэргэжилтнээр хангах үндсэн чиг үүргийн дагуу тус сургуулийн төгсөгчдийн мэдлэг, ур чадварыг зөв оновчтой тодорхойлж, үүнтэй уялдуулан сургалтын хөтөлбөрийн шинэчлэл хийхийг зорьж байгаа юм. Иймээс ажил олгогчдод ямар ур чадвартай мэргэжилтэн хэрэгтэй байгаа, хөдөлмөрийн зах зээл байдаг ч мэргэжлээрээ ажилладаггүйн шалтгаан зэрэг өргөн хүрээтэй асуудлаар зөвлөгөөнд оролцогчид саналаа хэллээ.
Бүрэлдэхүүн сургуулиудын шинэчилэн боловсруулсан сургалтын хөтөлбөрийг өргөн хүрээнд хэлэлцүүлж, бодлого боловсруулагч, ажил олгогчдын эрэлтэд нийцсэн мэргэжилтэн бэлтгэхэд юун дээр анхаарах талаар бодитой дүгнэлт гаргаж, хөтөлбөртөө тусгахад уг зөвлөгөөнийг зорилго оршиж буй юм. Маргааш Инженер, технологийн сургууль, Эдийн засаг бизнесийн сургуулийн хөтөлбөрийн шинэчлэлийн талаарх хэлэлцүүлэг болно.