Оюутны эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн эзэд тодорлоо
Хөдөө аж ахуйн их сургуулийн бакалавр оюутны 2015 оны шилдэг бүтээл шалгаруулах эрдэм шинжилгээний нэгдсэн бага хурал өнөөдөр /2015.04.03/ боллоо.
Хурал 3 үе шаттай болж, бүрэлдэхүүний сургууль бүрээс шалгарсан 16 оюутан судалгааныхаа бүтээлийг нэгдсэн хуралд танилцуулсан юм.
Тэдгээрээс шүүгчдийн нийлбэр дүнгээр дараах бүтээлүүд шилдэгээр шалгарлаа.
Нэгдүгээр байранд: МААБС-ийн Бүтээгдэхүүний чанар, ариун цэвэр чанарын үнэлгээ IV ангийн оюутан Н.Ариунжаргал, удирдагч багш, доктор Б.Сарантуяа нарын “Адууны сальмонёллыг оношлох “ЛНУ”-аар түргэвчилсэн арга боловсруулах нь”, хоёрдугаарт байранд: ИТС-ийн Инженер механикийн III ангийн оуютан Ц.Алтанбагана, М.Сайнхүү, Б.Баярмаа, удирдагч багш Л.Лхагвасүрэн нарын “Агро-работ хийж туршсан дүн”, Гуравдугаар байранд МЭС-ийн Мал эмнэл зүйн IV-ангийн оюутан Б.Наранбат, удирдагч багш доктор, дэд профессор Ч.Цогттуяа нарын "Буурнаас үр авах халаагчтай хиймэл үтрээ хийх", ИТС-ийн Цахилгаан хангамж IV ангийн оюутан А.Амарбаяр, удирдагч багш Д.Ганболд нарын “Автомат удирдлагатай универсаль стенд зохион бүтээх” бүтээл тус тус шалгарлаа.
Шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурлын шүүгчээр МЭС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, доктор Д.Алимаа, МААБТС-ийн багш, доктор Т.Уламбаяр, АЭС-ийн багш, доктор Д.Дэлгэржаргал, ИТС-ийн багш, доктор Б.Лхагвадорж, ХААИС-ийн оюутны холбооны тэргүүн Б.Мөнхчимэг, АЭС-ийн оюутан, Токиогийн олон улсын оюутны 2014 оны чуулга уулзалтад оролцогч Э.Жамсранчой нар ажилласан юм.
Шилдэг бүтээлийн эздийг 300-600 мянган төгрөгөөр шагнаж урамшуулдаг уламжлалтай. Шилдэг бүтээлийн эзэд болон шүүгчиддээ баяр хүргэж, амжилт ерөөе.
Оюутнуудын хийсэн биет бүтээл
Бүрэлдэхүүн сургууль бүрээс шалгарсан шилдэг бүтээл-2015
Илтгэлүүд:
1. "Буурнаас үр авах халаагчтай хиймэл үтрээ хийх"
Илтгэгч: Б.Наранбат МЭС-ийн Мал эмнэл зүйн IV-анги
Удирдагч: доктор, дэд профессор Ч.Цогттуяа
2. "Бог малын сохор догол өвчний үүсгэгчийг хими физикийн аргаар идэвхгүйжүүлэн харьцуулсан судалгаа"
Илтгэгч: Н.Гүнгэрэгбат МЭС-ийн Мал эмнэлзүйн V анги
Удирдагч: Т.Батбаяр
3. “Нохойг битүү аргаар хөнгөлсөн үр дүнгээс”
Илтгэгч: О.Батбүргэд МЭС-ийн Мал эмнэлзүйн V анги
Удирдагч: доктор С.Баямбацогт
4. “Англи азарганы гүн хөлдөөсөн үрээр зохиомол хээлтүүлэг хийсэн дүн”
Илтгэгч: Б.Энхтүвшин МААБС-ийн Биотехнологи IV анги
Удирдагч: доктор, дэд профессор Т.Балдан
5. “Адууны сальмонёллыг оношлох “ЛНУ”-аар түргэвчилсэн арга боловсруулах нь”
Илтгэгч: Н.Ариунжаргал, МААБС-ийн Бүтээгдэхүүн чанар ариун цэвэр чанарын үнэлгээ IV анги
Удирдагч: доктор Б.Сарантуяа
6. “Монгол хонины ноосны техникийн шинж чанарын зарим үзүүлэлт боловсруулалтын технологиос хамаарах нь”
Илтгэгч: Б.Балжинням, МААБС-ийн Таваар судлал IV анги
Удирдагч: Б.Өлзийсайхан
“Агро-работ хийж туршсан дүн”
Илтгэгч: Ц.Алтанбагана, М.Сайнхүү, Б.Баярмаа ИТС-ийн Инженер механикийн III анги
Удирдагч: Л.Лхагвасүрэн
8. “Автомат удирдлагатай универсаль стенд зохион бүтээх”
Илтгэгч: А.Амарбаяр, ИТС-ийн Цахилгаан хангамж IV анги
Удирдагч: Д.Ганболд
9. “Нарны зайгаар ажиллах худгийн насосны ажиллагааг автоматжуулах”
Илтгэгч: З.Түвшинтөр, ИТС-ийн Цахилгаан хангамжийн IV анги
Удирдагч: Г.Нямдорж, Ж.Амгаланзул
10. Орон нутгийн тусгай хамгаалалттай газрын зөрчил, түүнийг шийдвэрлэх арга зам”
Илтгэгч: Б.Очирсум АЭС-ийн Газар зохион байгуулалт IV анги
Удирдагч: И.Мягмаржав
“Гадаад хөнөөлт хог ургамлын үндэсний шүүс буудайн соёололтод нөлөөлөх нь”
Илтгэгч: Ч.Бадамханд АЭС-ийн Агрономи IVанги
Удирдагч: доктор (Sc.D), профессор Б.Дорж
“Гэр хорооллын газрын дахин төлөвлөлт”
Илтгэгч: Н.Энхмандах АЭС-ийн Газрын үнэлгээ IV анги
Удирдагч:Ч.Баасанжаргал
“Арилжааны банкны өрсөлдөх чадварын судалгаа”
Илтгэгч: Ц.Лхагважав ЭЗБС-ийн Бизнесийн менежментийн IV анги
Удирдагч: доктор Д.Мягмарсүрэн
14. "CGE загвар ашиглан макро түвшний шинжилгээ хийх"
ИлтгэгчБ.Төртогтох ЭЗБС-ийн Кибернетикийн IV анги
Удирдагч: доктор, дэд профессор Ш.Оросоо
15. "Гадаадын шууд хөрөнгө оруулалтын эдийн засгийн бодит салбаруудад үзүүлэх нөлөөлөл"
ИлтгэгчБ.Баасанжаргал ЭЗБС-ийн Бизнесийн эдийн засаг IV анги
Удирдагч:Ж.Баттулга
16. “Газрын доройтлын эрсдлийн үнэлгээ”
Илтгэгч: Т.Болортунгалаг