"Нэг хичээл, Нэг хөтөлбөр" сэдэвт хэлэлцүүлэг боллоо
МИДС-ын Консорциум, МИДС-ын Биеийн тамирын Багш нарын холбоо, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль хамтран "Нэг хичээл, Нэг хөтөлбөр" сэдэвт хэлэлцүүлгийг 4-р сарын 8-нд ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд зохион байгуулав.
Шинэчлэлийн Засгийн газрын эхлүүлсэн боловсролын байгууллагын бүтцийн өөрчлөлт, сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд 2014 оны 4 дүгээр сарын 28-нд батлагдсан БШУ-ны Сайдын нийтлэг шаардлага батлах тухай А/174-р тушаал гарсантай холбогдуулан Биеийн тамирын хичээлийн багц цаг, их дээд сургуулиудад харилцан адилгүй байгаагаас үүдэн гарах хүндрэлийг багасгах, зохих байгууллагуудад саналаа хүргэхээр энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.
Хэлэлцүүлэгт МИДСК-ын гишүүн болон бусад их, дээд сургуулиудын Биеийн тамирын тэнхмийн эрхлэгчид, багш нар, холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцож, санал хүсэлтээ нэгтгэн зөвлөмж боловсруулж холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр боллоо.