Шилийн гол аймгийн Ажил мэргэжлийн дээд сургуульд ном бэлгэллээ
ХААИС-ийн эрдэмтдийн бүтээсэн ном, сурах бичгийн дээжээс Захиргааны албаны дарга Ц.Сүхтулга, БНХАУ-ын Шилийн гол аймгийн Ажил мэргэжлийн сургуулийн Гадаад харилцааны салбарын эрхлэгч Г.Цэцэнбаатарт гардуулан өглөө.
ХААИС тус сургуультай өнгөрсөн онд хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд энэ хүрээнд олон арга хэмжээг хамтран хэрэгжүүлж байгаа билээ.
Захиргааны албаны дарга Ц.Сүхтулга хэлэхдээ “Номын санд нь шинэ монгол бичгээр туурвисан сурах бичиг ховор байсан тул энэхүү ажлыг санаачилж, салбар бүрийн эрдэмтэн судлаачдын бүтээл болох 60 ширхэг номыг хүлээлгэн өгч байна” гэв. Тиймээс энэ ажилд идэвхтэй оролцож, өөрийн зохиосон ном, сурах бичгээ хандивласан багш нарт баярласанаа илэрхийллээ.